
Өнөөдөр болсон НИТХ-аар нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай, нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай хэлэлцэж баталлаа. Уг журмаар орон сууцны нэг болон суурийн давхарт диско, караоке, билльярд, баар зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ шинээр нээж ажиллуулахыг хориглосон байна.
Түүнчлэн худалдаа, үйлчилгээний газруудад зориулалтын бус лангуугаар төрөл бүрийн салат, хадгалалтын хугацаа богино, түргэн гэмтэж муудах хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаалах, кассын дэргэд тамхи худалдах, тамхины төрөл бүрийн урамшуулалт худалдаа зохион байгуулахыг хориглоно гэж тусгажээ.
Сэтгэгдэл (2)