
Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын төслийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулсан юм.
Энэхүү журмаар нийслэлийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, хоол үйлдвэрлэл үйлчилгээний төв, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, гудамжны жижиг худалдаа зэрэг бүх төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгосон байна. Сар шинийн болон үндэсний баяр наадмын үеэр айраг худалдаалах, ууц, өвчүү, мах чанах зэрэг үйлчилгээ эрс нэмэгддэг. Харин энэхүү журамд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зориулалтын бус ажлын байранд айраг худалдаалах, ууц, өвчүү, мах чанах үйлчилгээг хоригложээ. НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд, “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг баталлаа. Журам 2014 оны 2 дугаар сарын 1-нээс мөрдөгдөх юм гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (2)