
Хятадын Жэжиан, Фужиан мужуудад H7N9 хэмээх шувууны ханиадаар дөрвөн хүн өвчилсөн тохиолдол гарчээ. Тэдгээр хүмүүсийн биеийн байдал тааруу байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлж эхэллээ. Уг вирусын халдвар шувуунаас хүнд тархсан 14 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. 2014 он гарсаны дараагаар H7N9 вирус Жиансу, Гуандонг муж болон Шанхай хотод тархаад байсан юм.