
Цагдаагийн албаны тухай хуулиар ЦЕГ-ын бүтэц, орон тооны өөрчлөлтийг энэ сараас хийж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын даргын зөвлөл хуралдаж Замын цагдаагийн газрыг татан буулгаж дүүргүүдийг цагдаагийн хэлтэст шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тэгвэл Замын цагдаагийн газрынхан өөрсдөө энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэхэд болно. Учир нь тэд "Замын цагдаагийн ерөнхий газрын ажилчид одоо ч ажлаа хийж байна. Бүтцийн хувьд ямар ч Засгийн газрын агентлаг удирдлагын шийдвэрийн дагуу нэгдэж, бас салдаг. Гэхдээ үүнийг хүмүүс эмзэгээр хүлээж аваад байна. ЗЦГ нь нэгдсэн ч, салсан ч удирдлага зохион байгуулалтыг ЦЕГ хийдэг" гэж байр сууриа илэрхийлсэн.
Тэгвэл албаныхны хэлж буйгаар Замын цагдаагийн газар болоод Дотоодын цэргийг татан буулгах ажил ирэх гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/