
Янг Донланг хэмээх 22 настай бүсгүй гоо сайхны барааны бизнесээ орхиж, бие хамгаалагч болох харгис хөтөлбөрт хамрагдсан байна. Тэрээр одоо өөрийнхөө эзнийг хаа яваа газар нь нүд цавчилгүй харах хүндтэй үүрэг хүлээжээ. 2013 онд Хятад улс 317 тэрбумтныхаа тоогоор дэлхийн хамгийн олон баячуудтай орны хоёрдугаар байранд шалгарсан байна. Эмэгтэй баячууд нэмэгдэхийн хэрээр эмэгтэй бие хамгаалагчдын тоо өсч байна. Нөгөө талаар эмэгтэй бие хамгаалагчид эрэгтэйчүүдээс илүү сайн зөвлөгч, дотно хүн байж чаддаг гэнэ. Гэхдээ бие хамгаалагч болох бүсгүйчүүд 2,100 доллар буюу 12,800 юанийн төлбөртэй гурван долоо хоногийн сургалтанд сурах ёстой. Энд шавар доогуур мөлхөх, мөстэй усан дээгүүр үсрэх, буудаж сурах зэрэг хатуу даалгавруудыг биелүүлж сурдаг аж.