
Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Болд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Энэ үеэр Хятадын гадаад харилцааны сайд Ван И хөрш орнууддаа гурван боломж олгож буй талаар онцоллоо. 2014 онд Хятад улс иж бүрэн шинэчлэлийг эхлүүлснээр хөрш орнуудад эдийн засаг, зах зээлийн том боломж олгох юм. Хоёрдугаарт Хятад улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцолж байгаа нь хөгжлийн том гарц гэж ноён Ван хэлсэн байна. Энэ бодлогын хүрээнд бүс нутгийн орнууддаа эдийн засгийн дэмжлэг өгөх гэнэ. Гуравдугаарт, АПЕК-ын дээд хэмжээний уулзалтаар Ази-Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэх асуудлыг чухалчлан хэлэлцэж, тодорхой шийдвэрт хүрсэн гэлээ.
Сэтгэгдэл (1)