
НҮБ-аас Төв Африкийн бүгд найрамдах улсад цус асгаруулсан тэмцэл өрнүүлж байгаа нь аймаглан устгах гэмт хэргийн шинжтэй болсоныг анхаарууллаа. НҮБ-ын хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албаны үйл ажиллагаа эрхэлсэн захирал Жон Гинг "Хүмүүсийг үндэс, угсаагаар нь хядаж байгаа" гэж мэдэгдсэн байна. Тэрээр зөрчлийн бүсэд тав хоног айлчлахдаа Рванда, Босниад ийм шинж түлхүү ажиглагдсаныг онцоллоо. Францын колони байсан тус улсад өнгөрсөн гуравдугаар сард Селекагийн босогчид эрх мэдлийг гартаа авсаны дараа лалын босогчид эмх замбараагүй байдал үүсгэж, халдлага, мөргөлдөөн тасралтгүй гарсаар байгаа юм. Селекагийн босогчид Мишель Жотидаг удирдагчаар сонгосноос хойш 1 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Нийслэл Бангуй хотод сүүлийн нэг сарын дотор 1000 гаруй хүн алагдаж, 30 мянган хүн хөрш зэргэлдээ орнуудад дүрвэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт олон улс дарамт шахалт үзүүлж, Жотидаг огцруулсан боловч Бангуй хот дахь хүчирхийлэл зогссонгүй. Төв Африкийн бүгд найрамдах улсад Сири, Филиппинээс дутахааргүй хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй болжээ. Африкийн холбооноос энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлж, 5000-д хүргээд байна.