
АНУ-ын Огайо мужийн хэрэгтэн Дэннис Мак-Гир үхлийн тариа хийлгэснээс хойш 10-13 минут амьсгал хураалгүй тарчилж байжээ. Уг нь тариаг хийсэн даруйд амьсгал хураадаг гэнэ. Гэвч Дэннисийн амьсгал бачимдаж, ийм удаан тарчилсан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна. Европын гаралтай тариаг хориглож, шинэ бүтээгдэхүүнүүдийг туршиж эхэлсэнээр хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзжээ. Цаазаар авах үе шат дунджаар 24 минут үргэлжилдэг боловч хэрэгтнүүдэд зүй бус ханддаг гэж шүүмжлэгсэд цөөнгүй байна. Ялтан Дэннис Мак-Гир нь 22 настай, 7 сартай жирэмсэн бүсгүй хүчирхийлж, амийг нь хороосон ажээ.
Сэтгэгдэл (1)