
Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай нэр холбогдоод буй жүжигчин Жули Гайет тэднийг нууц амрагийн холбоотой талаар нийтлэсэн сэтгүүлийг шүүхэд өгчээ. 41 настай Жули 68 мянган долларыг тус сэтгүүлээс нэхэмжилж байна. Сэтгүүлд нийт 7 хуудас материал нийтлэгдсэн бөгөөд ерөнхийлөгч жүжигчин бүсгүйн гэрт очдог болохыг онцолсон юм. 59 настай ерөнхийлөгч Франсуа Олландыг жүжигчин эмэгтэйтэй нууц амрагийн харилцаатай гэсэн мэдээлэл тархсанаас болж тэргүүн хатагтайн бие муудаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Харин ерөнхийлөгч Франсуа Олланд өнөөг хүртэл дээрх мэдээллийг бүрэн үгүйсгэж чадаагүй ажээ. Түүнийг ийм чимээгүй байгаад олон нийт сэтгэл дундуур байна.