
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай саяхан үүрэгт ажлаа өгсөн. Тиймээс түүний орны хүнийг сонгох сонгон шалгаруулалтыг Хөрөнгийн биржээс зарласан байна. Тус сонгон шалгаруулалтад хүмүүс аль хэдийн нэрээ дэвшүүлж эхэлсэн бөгөөд тэдний дотор өмнө нь Хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байсан Р.Содхүү байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Р.Содхүү нь МАН-ын гишүүдийн нэг. Түүнийг мэргэжлийн бус хүн, дээрээс нь "Анод" банкны дампууралд буруутгагдаж байсан учраас Хөрөнгийн биржийн захирлын албан тушаалаас нь чөлөөлж байжээ. Тиймээс түүнийг энэ албан тушаалд дахин томилохгүй нь тодорхой юм гэж эх сурвалж хэлж байна. Дээрээс нь АН-ыг засаг барих үед дарга нь болох нь бүр ч магадалал багатай гэж тус салбарынхан ярьж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)