
2014 оны Сочигийн өвлийн олимп эхлэхэд хагас сарын хугацаа үлдээд буй энэ үед ОХУ-ын Дагестаны Карланюр тосгонд дахин нэг халдлага гарчээ. Зэвсэгт бүлэглэлийнхэн иргэдийг нэгэн байшинд оруулан, бүсэлж заналхийлсэний улмаас цагдаагийн гурван ажилтан амиа алдаж, тосгоны иргэд гэмтэж бэртсэн байна. Лалын шашинтнууд зонхилох Дагестан алан хядагчдын гол төв болж удаа дараа халдлага гарах болсон юм. Сочи хотоос 550 километрийн зайтай орших энэ бүс нутагт лалын шашинт Чечень, салан тусгаарлагчид амьдардаг. Олимпийн өмнө дараалсан халдлага гарч буй нь Оросын эрх баригчдыг зовоож, жуулчдыг түгшээж байна. Тиймээс ерөнхийлөгч В.Путин 36 мянган цагдаа, хамгаалалтын ажилтнаар олимпийн аюулгүй байдлыг хамгаалуулахаар болсон юм.