
Энэ дагуу “Өгөөмөр” захын зарим чингэлэгийг чөлөөлж, шинэ замын трасс гаргах ажил эхлээд байна. Өгөөмөр захын зүүн хэсэгт байрлаж байгаа 66 чингэлэгийг чөлөөлснөөр Өгөөмөр захаас хойшоо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн замруу шууд гарах боломжтой болох юм. Ингэснээр Нарантуул, Өгөөмөр захын орчим үүсдэг хөдөлгөөний нягтрал 10 орчим хувиар буурна гэж үзэж байна.
Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд “Өгөөмөр” захын удирдлагууд хамтран ажиллаж, чингэлгүүдийг нүүлгэн шилжүүлэх, талбай чөлөөлөх, цэвэрлэх ажилд дэмжлэг үзүүлж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.