
Ингэхдээ ус ашиглалт, төвийн сүлжээнд нийлүүлэх бохир усны бохирдлын талаарх дүрэм, стандартыг хэрхэн мөрдөн байгааг шалгах аж.
Ус сувгийн удирдах газар энэхүү шалгалтаар автомашин угаалгын газруудтай байгуулсан өнгөрсөн жилийн гэрээг дүгнэж, шаардлага хангаагүй газруудыг хаах болон гэрээг шинэчлэн байгуулах талаар ийнхүү шийдэх юм.
Шалгалтыг энэ сарын 20-ноос эхлэх ажлын гурав хоногт хийх бөгөөд гэнэтийн байдлаар бус өмнө нь мэдээллэх учир нь угаалгын газруудыг алдаа, дутагдлаа тодорхой хэмжээгээр арилгах боломж олгож байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)