
Урлагийн тайзнаа 50 гаруй жил ажилласан МУГЖ Ш.Дэлгэржаргалыг ард олон “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр нь хайрлан хүндэтгэдэг. Тэрээр саяхан хорт хавдрын хүнд мэс засалд орсон бөгөөд тэрбээр бүрэн тэнхэрч амьжаагүй байгаа юм. Энэхүү хүндхэн цаг үед түүний том охин Б.Болормаа нь яаралтай элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай болж дунд охин Б.Гантигмаа /МҮОНТ-ийн нэвтрүүлэгч/ нь эгчдээ элэгний донор болсон.
Үүнтэй холбогдуулан
урлаг соёлынхон нэгдэн хандивын тоглолт хийж, эмчилгээний зардалд нь тус хүргэж
байсан билээ. Тэд элэгний хагалгаанд орохоор Энэтхэг явсан билээ. Тэгвэл тэдний хагалгаа амжилттай болсон талаар нэвтрүүлэгч Б.Гантигмаа хэллээ. Тэдний биеийн байдал сайжирч хоёулаа энгийн тасагт шилжиж болохоор болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (14)