Хятадын Гуажоу хотод нэгэн тариачин эмэгтэйн тахианаас бараг 250 грамм жинтай аварга том өндөг гарчээ. Уг өндөг нь хоёр давхар хальстай байсан гэнэ. Өндгийг хагалтал уураг болон шараас гадна бас нэг өндөг гарч иржээ. Одоогоос гурван сарын өмнө энэ нэгэн эм тахиа хоёр давхар хальстай өндөг анх гаргасан ажээ. Бяцхан хүүхэд тахианаас аварга өндөг гарсныг анх олж мэдсэн юм. Тахиа дан ганцхан цагаан будаагаар хооллодог байсан учраас ийм аварга өндөг гаргасан бололтой.


Сэтгэгдэл (1)