
“Apple” компанийн ухаалаг гар утасны төлбөртэй программуудыг хүүхдүүд эцэг, эхийнхээ зөвшөөрөлгүйгээр татаж авч суулгах болсон нь хэрэглэгчдээс ирүүлж буй гомдлын дийлэнх хувийг эзэлжээ. Тиймээс оновчтой төлбөрийн системийг суурилуулж чадаагүй учраас эцэг, эхчүүдийн өмнө хариуцлага хүлээж, 32,5 сая долларыг буцаан олгохоор болсон байна. Нөгөө талаар алдартай брэнд удаан хугацааны маргаан үүсгэхийг хүсээгүй бололтой. Ухаалаг гар утасны програмын дэлгүүр рүү хүүхдүүд нэвтэрч орон, санамсаргүй худалдан авалт хийсэн 37 мянган тохиолдол гарчээ. Америкийн нэгэн ээж зөвхөн нэг программ худалдан авахын төлөө 2600 доллар үрсэн хэмээн гомдол мэдүүлж байсан гэнэ. Хамгийн хямд үнэтэй программ 99 цент гээд бодохоор хэрэглэгчид ямар их хохирол амссаныг гэрчилнэ.
Сэтгэгдэл (1)