
Сирийн хүн амын тэн хагас буюу 9,3 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж хүргэх шаардлагатай гэж НҮБ-аас мэдэгдлээ. Кувейтэд болсон олон улсын хурлын үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Сирийн асуудал бүс нутаг төдийгүй, дэлхий нийтэд дарамт учруулж байна” гэж хэлжээ. Тиймээс 2,4 тэрбум долларын санхүүжилтийг 6,5 тэрбум долларт хүрч нэмэгдэгдүүлэхээр болжээ. Энэ хооронд Сирийн гадаад хэргийн сайдын төлөөлөгч Дамаск хотноо тулалдаж буй лалын шашны бүлэглэлүүдийн хооронд хэлэлцээр эхлүүлсэн гэж мэдээлсэн байна. Сири дэх гадаадын дайчид зөрчлийг нэмэгдүүлж, бусад босогчидтой мөргөлдөж байгаа нь санаа зовоосон асуудал болоод болж байна. Сирийн дотоодод 6,5 сая иргэн орон гэрээсээ дайжсан бол бусад улс оронд 2,3 сая иргэн дүрвэн зугтаасан билээ.