
Улсын хилээр оруулж ирж байгаа ангийн бууны тоо жил тутамд өсч байгаа аж. Тухайлбал, 2009 онд 697 ширхэг, 2010 онд 881 ширхэг, 2013 онд 997 ширхэг бууг улсын хилээр зөвшөөрөлтэй оруулж иржээ. Хууль бус ан хийсэн хэргийн 80 хувийг нь галт зэвсгээр үйлдсэн байдаг. Тиймээс түр сургалтанд хамрагдаж, амьтан агнах, барих зохистой арга техник, ангийн буу ашиглах техник эзэмшсэн, агнах амьтнаа зөв таньж тодорхойлох, амьтныг хамгаалах сэтгэлгээтэй, холбогдох хууль журмыг таньж мэдсэн иргэнд анчны үнэмлэх олгох ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа аж. Энэхүү журам батлагдсанаар зөвхөн анчны үнэмлэхтэй иргэн ахиун зориулалтаар ан агнах эрхийн бичиг авах аж.
24tsag.mn