
Энэ ёс зүйн дүрэмд багш, суралцагч, эцэг эх хоорондын харилцаа, багшийн ашиг сонирхлын асуудлыг зохицуулж байгаагаас гадна багшийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, маргаан зөрчлийг хамт олны дунд түргэн шуурхай, үр нөлөөтэй шийдвэрлэх, цаашид урьдчилан сэргийлэх механизм буюу ёс зүйн зөвлөлийг сургуулийн түвшинд ажиллуулж, багш, эцэг эхчүүдэд ойртуулж байгаа нь онцлог юм.
Ёс зүйн дүрмийг Нийслэлийн боловсролын газраас зохион байгуулан дүүргүүдэд хэлэлцүүлээд байгаа бөгөөд хэлэлцүүлгийн урьдчилсан дүнг багш, удирдах ажилтан, үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн дунд өнөөдөр 11.00 цагаас Баянгол дүүргийн 40-р сургууль дээр танилцуулах гэж байна.
Ёс зүйн дүрмийн хэлэлцүүлгүүдэд АНУ-ын ОУХА, Азийн сангаас холбогдох дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл (1)