
Тус үзэсгэлэн худалдааг 2007 оноос эхлэн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчилах, дотоодын хэрэглэгчдэд үндэсний үйлдвэрийн цагаан сарын бэлгийн болон хэрэглээний бүтээгдэхүүнийг нэг дороос хямд үнээр худалдан авах боломжийг олгох, тухайн жилд үйлдвэрлэсэн үндэсний шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулах зорилгоор жил бүр цагаан сарын өмнө зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар” нэртэйгээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам хамтран зохион байгуулж байгаа юм.
“Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаанд хөнгөн үйлдвэрийн салбарын ноос, ноолуур, арьс ширний, оёдлын, модны, хэвлэл сав баглаа боодлын, гоо сайхны, гоёл чимэглэлийн, хүнсний болон өрхийн жижиг, дунд үйлдвэрлэгчид, хоршоодыг хамруулан нийтдээ 500 орчим аж ахуйн нэгж хувь хүнийг оролцож байна
Үзэсгэлэн худалдаа "Мишээл экспо"-д арав хоног, “Дүнжингарав” худалдааны төвд 14 хоног үргэжлилнэ.
Сэтгэгдэл (1)