Хятадын иргэн Ха Юан хүүхэд байхдаа зүүн гараа гэмтэж, таван хурууныхаа нэгийг тайруулсан юм. Гэвч түүнийг сургуулиа төгсөөд ажилд орох гэтэл нэг хуруугүй хэмээн голсон учраас зоригтой алхам хийжээ. Хятадын Хюнан мужийн Чангша эмнэлгийн эмч нар Ха Юанийн хөлийн хурууг тайрч, дутуу хурууных нь оронд нөхөж оёсоноор ажил хийх чадвартай болсон гэнэ. Хөлийнх нь хурууг нийлүүлсэнээр ямар ч өө сэвгүй харагдах болсон хэмээн эмч нар ярьж байна. Доктор Лю “Эрүүл хүний гараас ялгагдах зүйл байхгүй. Гагцхүү хэмжээ нь жижигхэн” хэмээн ярьжээ. Харин бүрэн эдгэртэл 3 сарын хугацаа зарцуулах юм байна.



