
Эрдэмтэд цаг хугацаагаар аялах боломжтой эсэхийг нотлохоор хичээж байна. Тэд өнгөрсөн үедээ эргэн очиж, дурсамж болж үлдсэн хүмүүстэйгээ уулзах боломжтой гэж итгэсээр байгаа ажээ. Үлгэр домог, Холливудын кинонд нисдэг биетэд суугаад өнгөрсөн цаг хугацаанд очих нь олонтаа. Гэвч бодит амьдрал дээр тийм зүйл огтхон ч тохиолдохгүй ажээ. Мичиганы технологийн их сургуулийн эрдэмтэд болох Роберт Немирофф, Тереса Уильсон нар интернэтэд хүмүүсийн урьд өмнө нь байршуулсан мэдээллийг ашиглан цаг хугацаагаар аялж болно гэдэгт итгэдэг. Хүмүүс онлайн ертөнцөөр дамжуулан санамсаргүйгээр өнгөрсөн үедээ буцаж очиж байдаг гэнэ. Тиймээс ирээдүйд интернэт хайлтын систем цаг хугацаагаар аялагчийн үүрэг гүйцэтгэнэ гэж үзжээ. Өөрөөр хэлбэл хүмүүс бодит бус хийсвэр орчинд цаг хугацаагаар аялах юм.