
Дуучин Жастин Биберийн гэрээс хар тамхины хэргээр реппер Лил Заг баривчилсан нь шуугиан дэгдээгээд байна. Түүний Лос-Анжелас хотод байдаг Калабасас дахь гэрээс кокайн, экстаси зэрэг дээд зэрэглэлийн хар тамхи олджээ. Гэхдээ энэ хэрэгт Жастин Бибер холбоогүй гэж эх сурвалжууд мэдээлж байна. Жастин Биберийн найзууд хөршийн байшин руу өндөг шидэж танхайрснаар энэ хар тамхины хэрэг илэрчээ. Тэрбээр энэ байшиндаа хоёр жилийн өмнө нүүж ирсэн ч хэд хэдэн удаа хөршүүд нь амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр цагдаа дуудаж байсан гэнэ. Хар тамхи хэрэглэсэн хэрэгт реппер Лил Загаас гадна олон найз нар нь холбогдох бололтой.