Өмнөд Суданы хүчирхийллийн бүс нутгаас завиар дайжиж явсан 200 хүн амиа алджээ. Тэднийг Нил мөрнийг гатлаж яваад живсэн хэмээн эх сурвалжууд баталж байна. Дүрвэгсэд 66 доллар төлж, завинд суусан боловч даац хэтэрсэний улмаас живсэн ажээ. Тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэнэ. Өмнөд Суданы зөрчил эхэлснээс хойш 350 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж НҮБ-аас мэдээлсэн. Одоогоор босогчид Нил мөрний орчимд байрлах Малкалыг эзлээд байгаа юм.

