Улаанбаатар хотын зарим хэсгийн авто
зам дагуу явган хүний гарцыг хааж хашаа хатгасан хэд хэдэн тохиодол
гарсан.
Тухайлбал Сүхбаатар дүүргийн ЗЦГ-аас Төв номын сангийн өмнөх явган хүний гарцыг хааж шилжүүлэх саналыг "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг"-т тавьсан юм. Учир нь энэ хэсэгт хөдөлгөөний нягтрал ихтэй, гэрлэн дохиогүй учраас замын хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдаж чадаагүй гэж үзсэн байна.
Үүний дагуу гарцыг хааж, хашлага тавьсан ч тэд ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй. Үүнийг Хотын дарга шүүмжлэн тэдгээр гарцуудад дахин тэмдэг тэмдэглэгээ хийхийг үүрэг болгосон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл эдгээр гарцуудад "Энд явган хүний гарц байхгүй болсон тул гэрлэн дохиотой гарцаар гарна уу" хэмээх тэмдэгийг байршуулсан байна.
Цаашид тухайн хэсгээр зорчих явган зорчигчид төв шуудангийн өмнөх гэрлэн дохиотой уулзвар болон Скайтел ХХК-ийн өмнөх гарцаар гарах боломжтой юм.

Сэтгэгдэл (1)