Монголын компаниуд ам.долларын зээлээс татгалзаж эхэлсэн талаар яригдах боллоо. Доллар бол тэсрэх бөмбөгтэй адил аюултай, алдагдалтай тоглоом гэх хүмүүс ч гарч ирсээр байна. Ер нь ард түмний амь амжиргаанд нөлөөлдөг үндэсний томоохон компаниуд урт хугацааны зээл авсан байдаг. Зээлийн хүү нь бага юм шиг боловч ханшийн өөрчлөлтөөс болоод их хэмжээний ам.долларын алдагдалд оруулдаг. Энэ нь эргээд манай иргэдийн амжиргаанд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханшийн хиймэл өсөлтөөс болоод ард түмний нуруун дээр их хэмжээний дарамт ирж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Энэ байдлыг харгалзан үзсэн зарим компаниуд ч ам.долларын зээлээс татгалзаж эхэлсэн байгаа. Тухайлбал, “Говь” компанийн дотоод аудитын хэлтсийн дарга Д.Энхтуяа хэлэхдээ “Үндэсний компаниуд урт хугацааны зээлтэй байдаг. Манай үндэсний үйлдвэрлэгч компаниудын хувьд гадаад руу гаргах их хэмжээний экспорт нь бодлогын алдаанаас болоод цохигдож унадаг. Уул уурхайн компаниуд ам.долларын ашиг олдог ч олонх нь гадаадын хөрөнгө оруулалттай. Тэгэхээр ашиг нь хилийн цаана л үлдэнэ” гэв.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Д.Ганбаяр хэлэхдээ “Гадаадын улсуудад банкинд нь өөр улсын мөнгөн дэвсгэртээр хадгаламж байдаггүй. Гэтэл манайд энэ нь асуудал болоод байгаа юм. Ам.долларын ханш өсөнгүүт нөгөө хүн чинь төгрөгөөсөө аваад ам.долларынхоо данс рүү шилжүүлчихдэг. Ам.долларын ханш сулраад ирэнгүүт валютаа аваад төгрөгийн дансандаа хийнэ. Иймэрхүү байдлаар ханшийн эрсдэлд орохыг хүсдэггүй. Тиймээс арилжааны банкуудад ам.долларын хадгаламжийг байхгүй болгох ёстой” гэж хэлжээ.
Дээрх эрхмийн хэлж байгаагаар ямар ч улс үндэсний мөнгөн тэмдэгтээрээ гүйлгээ хийх хуультай. Гэтэл манайд хувь хүн болоод компаниудын харилцах данс нь ам.долларынх байна. Энэ байдал л гадаад вальютаар ямар нэг арилжаа хийж ам.долларын эрэлтийг өсгөдөг гэдгийг илэрхийлжээ.
Түүнчлэн “Эм Ди Эс энд Ассошейтс” хуулийн фирмийн партнер Д.Дүгэржав “Бараа бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулж байгаа тохиолдолд заавал төгрөгөөр арилжаа хийх хэрэгтэй. Энэ нь төгрөгийн ханш, үндэсний мөнгөн тэмдэгтийн ач холбогдлыг өргөх гэсэн агуулгатай юм. Бүх хүн ам.доллараар гүйлгээ хийх юм бол монгол төгрөгийн хэрэг юу байгаа юм бэ. Үндэсний мөнгөн тэмдэгт бол тусгаар улс гэдгийг илэрхийлэх нэг хүчин зүйл шүү дээ. Гэтэл ам.доллараар гүйлгээ хийгээд байна гэдэг чинь алсдаа Монгол Улсын тусгаар тогтнолд нөлөөлж болзошгүй. Үүнийг энэ зах зээлд оролцогчид бодож үзэх хэрэгтэй байх” гэсэн юм.
Энэ мэтээр үндэсний мөнгөн тэмдэгт устаж болзошгүй байдалд хүрснийг компаниуд маань илэрхийлээд эхэллээ. Үүнээс цааш ч ам.долларыг эсэргүүцэж буй компаниудын нэрс цуврах юм.
Сонирхуулахад, хадгаламж эзэмшигчдийн гурван хувь нь ам.долларын данстай гэсэн судалгаа хийгдсэн байдаг аж. Гэтэл тэдний мөнгө зах зээлийн 90 хувийг эзэлдэг. Энэ нь банк, санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлдөг.
Мөн Ам.долларын ханш 1350-1400 төгрөг байхад зээл авсан зарим компаниуд их хэмжээний алдагдалд орж байгаа. Тухайлбал, барилгын компаниуд орон сууцны ханшаа ам.доллараар тогтоодог. Гэтэл А зэрэглэлийн бүсэд баригдаж байгаа орон сууцны үнэ ихэнх нь ам.доллараар үнэлэгддэг. Тиймээс ийм төрлийн орон сууцны зээл авсан хүмүүс ам.долларын ханшийн өсөлтөөс болоод алдагдалд орж байгаа.
Гэхдээ Ам.долларын ханшийн өсөлт зөвхөн орон сууцны зээлд ч биш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхөд нөлөөлж байна. Тиймээс Монголдоо гүйлгээ болон зээлийг төгрөгөөр хийх нь зөв гэж ихэнх хүмүүс үзэх боллоо.

24tsag.mn
Сэтгэгдэл (5)