
“Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодонг өнгөрсөн долоо хоногт мөнгө угаахыг завдсан гэх үндэслэлээр Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан. Тэгвэл түүнийг суллагдаж Солонгосруу явсан хэмээн зарим сайтаар мэдээлжээ. Энэ талаар ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Т.Энхболдсодонг батлан даалтад гаргаагүй. Төв аймгийн урьдчилан хорих төвд үргэлжлүүлэн саатуулж байгаа" гэв. Т.Энхболдсодон нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай ойр дотно нэгэн бөгөөд түүнийг их хэмжээний мөнгө угаахыг завдсан гэх үндэслэлээр саатуулаад байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/