Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

2013-10-02
0
ЖИРГЭХ

   Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар анхны хэлэлцүүлгийг нь дэмжсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

   Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хөрөнгө оруулалтын сангийн тухай, уг хуулийн төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар таницуулав.
787878787
   Ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай томъёоллуудыг нэрбүрчлэн тусгасны зэрэгцээ анхны хэлэлцүүлгийн үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг бүрэн тусгаж хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн. Мөн анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг нэгтгэж оруулсны зэрэгцээ төслийн зарим заалтыг тохирох хэсэгт нь оруулж, нэр томъёоны хувьд жигдэлсэн тухайгаа танилцуулав.

  Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёололтой холбогдуулан гишүүн Ц.Баярсайхан төслийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт нь хуулийн төслийн 1.1 дэх заалттай адил утгатай байгаа тул 3 дугаар зүйлийг заавал хоёр хэсэг болгож салгах шаардлага байгаа эсэхийг хэллээ. Харин гишүүн Ц.Нямдорж энэ нь техникийн чанартай зүйл юм, төслийн 1 дүгээр зүйлээс гол санааг нь авч 3.1 дэх хэсэгт оруулбал бичилтийн хувьд зөв болох юм байна гэсэн санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

787878787
   Мөн төслийн анхны хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед нээлттэй үлдээсэн төслийн 3 дугаар зүйлийг 3.1, 3.2 гэсэн хоёр хэсэгт салгаж өөрчлөн найруулсан саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Түүнчлэн төслийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийг өөрчлөн найруулсан нь дэмжигдлээ.

  Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгасан төслийн 3.4 дэх заалтын талаар гишүүн Ц.Нямдорж одоохондоо манай улсад хувийн тэтгэврийн сан гэсэн бие даасан сангийн тогтолцоо байхгүй, тиймээс энэ заалтыг анхаарч үзэх хэрэгтэй гэдгийг сануулсан юм. Харин гишүүн Л.Энх-Амгалан хувийн компаниудад тэтгэврийн ийм сан бий, энэ бол хэрэгтэй заалт, цаашдаа энэ тогтолцоо уруу орох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Харин гишүүн Ц.Баярсайхан хувийн тэтгэврийн сантай ойролцоо үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллагууд байгаа байх, гэхдээ энэ асуудлыг хуулийн төсөлд урьдчилан тусгаад хэрэггүй учраас төслийн энэ заалтыг хасъя гэсэн горимын санал гаргалаа. Ингээд Ц.Баярсайхан гишүүний горимын саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэн тул төслийн 3.4 дэх хэсгийг хасах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар энэ хэсгийг төслөөс хасахаар болсноор хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
787878787

  Дараа нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийн хамт өргөн баригдсан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томъёоллуудаар санал хураалт явуулав.

   Ажлын хэсгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 18, дагалдах хуулийн төслүүдийн талаар 8, найруулгын чанартай 8 санал гаргажээ. Мөн байнгын хорооны зарим гишүүн бичгээр саналаа ирүүлсэн байна. Төр нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах, эсхүл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой байлгах баталгаа олгох, газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх гэх зэргээр хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг ажлын хэсэг гаргасан нь дэмжигдлээ. Мөн 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу Засгийн газар үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар тусгасны зэрэгцээ орон нутагт хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс Улаанбаатарын, төвийн, хангайн, зүүн, баруун бүс гэсэн бүсүүдэд хуваан оруулсан хөрөнгийн хэмжээтэй уялдуулж хөрөнгө оруулалтаа хийж дуусгах болон тогтворжуулах хугацааг уян тогтоож, энэ үндсэн дээр хөрөнгө оруулагчдад тогтворжуулах гэрчилгээ олгохоор төсөлд тусгасныг байнгын хорооны гишүүд дэмжив.

   Мөн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн санал авалгүй унасан зарим заалтыг ажлын хэсэг төсөлд дахин тусгуулахаар оруулж ирснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хураалгаж шийдвэрлэснээр Хөрөнгө оруулалтын тухай, уг хуулийг дагалдан өргөн баригдсан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Мөн Хөрөнгө оуулалтын тухай хуулийг дагаж мөрөх журмын тухай хуулийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

  Харин байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар нам, эвслийн бүлгүүд ажлын хэсэг гарган ажиллаж байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасны дагуу уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хийхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    16 цаг 53 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 19 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    17 цаг 20 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    18 цаг 23 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    19 цаг 1 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    19 цаг 18 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    19 цаг 38 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    19 цаг 41 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    20 цаг 42 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    20 цаг 53 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 46 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 50 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    22 цаг 6 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 50 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    23 цаг 37 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    23 цаг 52 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК