
Уншигч та бүхэнд амралтын өдөр болох үзвэр, үйлчилгээний хуваарийг танилцуулж байна.
1. "НАМАЙГ ДУРСААРАЙ КОКО" хүүхдийн жүжиг

Хаана: Улаанбаатар театр
Хэзээ: 2026.11.14 11:00
Тасалбар: 20.000 төгрөг
Тайлбар: Гэр бүлийнхээ хөгжмийн эсрэг бат зогсох хатуу хоригийг үл харгалзан Мигель хөгжмид дурлана. Өөрийн хүслийг биелүүлэхээр Мексикийн уламжлалт гитар хөгжмийн наадамд оролцохоор явж байгаад сүнсний ертөнц рүү нэвтэрснээр түүний адал явдал эхэлнэ. Олон жилийн туршид жинхэнэ од болох мөрөөдөлтэй явсан бяцхан хүүгийн урлагийн авьяас болон сүнсний ертөнцийн гайхамшигт аялалыг хэрхэн өрнөх бол?
2. 128 ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН

Хаана: CuMo Arena
Хэзээ: 2026.11.14 14:00
Тайлбар: Монгол Улсын Дархан аварга Н.Батсуурь, Даян аварга Б.Орхонбаяр, Аварга О.Хангай тэргүүтэй 128 бөхийн барилдаан болно.
3. "ТЭНГЭРИЙН ЭЛЧ ТЭМҮЖИН" жүжиг

Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр
Хэзээ: 2026.11.14 15:00
Тасалбар: 15.000-30.000 төгрөг
Тайлбар: Улс гүрнээ нэгтгэх их үйлсийн замд хайр хагацал, итгэл эргэлзээ сүлэлдэж хүний амьдралын үнэ цэнэ, түүхийн жимээр тодорч, өвгөдийн сүнс шингэсэн тал нутгийн салхинд нэгэн их түүх дахин амилж, цаг хугацааны цаанаас хайр, үнэнч сэтгэл, хувь заяаны дуудлага цуурайтна. “Тэнгэрийн элч Тэмүжин” түүхэн жүжиг 11 дүгээр сарын 2-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна.
4. С.Сэрчмаа "ЭРХ САРАН" тоглолт

Хаана: ASA Arena
Хэзээ: 2026.11.14 19:00
МУСТА, “Хайрын элч”, поп дива дуучин С.Сэрчмаагийн “Эрх саран” уран бүтээлийн тоглолт 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр АСА Аренад ганцхан удаа зохион байгуулагдана. Үе үеийн хит дуунуудыг амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, шинэчилсэн дууны найруулгатайгаар хүргэх энэхүү үдэш дуу хөгжим, дурсамж, догдлолыг нэгэн тайзнаа цогцлооно.
5. The World of Classical Music

Хаана: Соёлын төв өргөө
Хэзээ: 2026.11.14 17:00
Тайлбар: В. Моцарт, П. Чайковский, А. Вивальди нарыг юу нэгтгэдэг вэ? Мэдээж, хүн бүрийн зүрх сэтгэлд мөнхөд эгшиглэх тэдний гайхамшигт хөгжим. BN Team Orchestra нь та бүхнийг “Щелкунчик” балетаас эхлээд “Дөрвөн улирал” хүртэлх сонгодог хөгжмийн шилдэг бүтээлүүдийг сонордуулах “Сонгодог хөгжмийн ертөнц” тоглолтод урьж байна.
6. "ТЭНГЭРИЙН СУМ" ТҮҮХЭН ДУУЛАЛТ ЖҮЖИГ

Хаана: ТБД андуудын баруун талд "ГАН ЗАМ" палас
Хэзээ: 2026.11.14 14:00
Тайлбар: Төмөр замын чуулга, Цагаан лавай чуулгын хамтарсан Их эзэн богд Чингис хааныхаа бага, идэр насны үеийг хүүрнэсэн, Монголчуудын дэлхийн түүх, утга зохиолын өв санд оруулсан гайхамшигт бүтээл болох "Монголын нууц товчоо"-оос сэдэвлэсэн "ТЭНГЭРИЙН СУМ" түүхэн дуулалт жүжиг нь Монгол түмнийхээ сэтгэлгээний онцлог, түүх, утга зохиол, урлагийн бүтээлээр дамжуулан эх орон, улс үндэстэнээ хайрлах чин сэтгэл, үнэнч шударга нөхөрлөл, эрэлхэг дайчин зоригт зан чанарыг бишрүүлж, үндэс язгуур, эх хэл, эх түүх, өв соёл, эх оронч үзэл ,эв нэгдэл үндэсний бахархал төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү уран бүтээлд та бүхнийг хүндэтгэн урьж байна.



























































