
Олон улсын буриад хэлний өдрийг энэ жил Монголд тэмдэглэхээр болжээ. Буриад Судлалын Академиас энэ өдрийн хүрээнд “Буриад хэлээрх нэвтрүүлгийг сайжруулах тухай асуудалд” сэдвээр онол-практикийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ өдрийг 11-р сарын 15-нд тэмдэглэх бөгөөд МОНҮТ-ийн 2-р сувгаар гардаг буриад хэлээрх нэвтрүүлгийн чанарыг сайжруулахад эрдэмтдийн саналыг уралдуулах, цаашид уг нэвтрүүлгийг үзэгчдэд хүртээмжтэй болгоход анхаарал хандуулах аж. ЮНЕСКО-гийн дэмжлэгээр хэрэгжиж буй төслийг цаашид үргэлжлүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж, буриад түмний хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх, хамгаалахад олон нийтийн анхаарлыг чиглүүлэхэд оршиж байна.