Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Нийслэлийн 5 дүүргээс 136 хүн галзуу өвчнөөр өвчилсөн байдаг”

2013-9-26
0
ЖИРГЭХ

DSC03554    "Дэлхий дахинд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр"-т зориулсан хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд  ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал М.Нямсүрэн, АУ-ны доктор, зөвлөх эмч З.Адъяасүрэн, тархвар судлалын албаны дарга Б.Уянга, ЗГХА-МЭҮГ-ын мэргэжилтэн Ц.Пүрэвхүү, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт-У нар оролцлоо.

Галзуугийн хяналтын холбоо  болон АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөc санаачлан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран жил бүрийн 09 дүгээр сарын 28-ны өдрийг дэлхий дахинд галзуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх өдөр болгон 2007 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн. Одоог хүртэл 135 оронд “Галзуу өвчинтэй тэмцэх өдөрлөг”-ийг зохион байгуулдаг бөгөөд “галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон мянган хүмүүст хүргэдгээрээ энэ арга хэмжээ нь онцлог байдаг. Манай оронд 2010 оноос хойш энэхүү өдрийг сурталчилан өнгөрүүлэх болсон юм.

Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг зоонозын халдварт өвчин юм. Өвчний үүсгэгч нь зэрлэг болон тэжээвэр амьтдаас халдварладаг. Уг өвчнөөр бог, бод мал, нохой, муур, гахай, гэрийн тэжээмэл амьтад, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай, сармагчин зэрэг зэрлэг, хөхтөн амьтад өвчилдөг аж.

Халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирус нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, улмаар өвчлөл үүсгэдэг байна. Галзуу өвчин нь дэлхийн 150 гаруй оронд бүртгэгдэж, жилд 55000 хүн өвчлөн, нас бардаг бөгөөд 15 сая хүн галзуугаар өвчлөхөөс сэргийлж, халдварын эрсдэлд өртсөний дараа урьдчилан сэргийлэх эмчилгээг хийлгэж, дунджаар 327000 халдварт өртсөн иргэд урьдчилан сэргийлэх вакцинжуулах эмчилгээнд хамрагдсанаар галзуу өвчнөөр өвдөж, нас барахаас сэргийлж чаддаг байна.

Иргэд галзуу өвчний үүсгэгчийг тээгч амьтдад хазуулахаас сэргийлэхийн тулд өвчний сэжиг бүхий мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж, оношлуулах, өвчилж, үхсэн амьтдыг устгуулах зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй юм. Мөн өөрийн мал, гэрийн тэжээвэр нохой, муур зэрэг амьтдыг мал эмнэлгийн байгууллага, малын эмчид жил бүр үзүүлж, хянуулах, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах шаардлагатай аж.

Ингээд ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал М.Нямсүрэнгээс галзуу өвчний сэжигтэй амьтанд хазуулбал ямар арга хэмжээ авах талаар тодрууллаа?

-Шархыг савантай усаар 5 минутын турш сайтар савандаж угаах, хэрэв тамедин зэрэг уусмал байвал тухайн уусмалаар шавшиж угаана.  Мөн эмчид яаралтай хандах, эмнэлгийн нөхцөлд шарханд анхны цэгцлэлт хийлгэх, орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, зоонозын өвчин судлалын байгууллагад мэдээлж, галзуу өвчний эсрэг вакциныг бүрэн тунгаар тариулах хэрэгтэй. Хазуулсны дараа, өвчин эхлэхээс өмнө зөв арга хэмжээ, эмчилгээг авч чадвал галзуугийн халдварыг зогсоож хүн болон амьтанд өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.

-Одоогоор манай улсад галзуу өвчин халдсан хүн хэчнээн байдаг вэ?

- Монгол орны 21 аймгийн 226 суманд галзуу өвчний байгалийн голомттой бөгөөд 1972-2013 онд 12 аймаг, хотын 26 сум, дүүрэгт галзуугийн хүний өвчний 36 тохиолдол бүртгэгдсэнЭнэ оны 9 дүгээр  сарын байдлаар 15 аймгийн 58 сум, Нийслэл хотын 5 дүүргээс галзуугийн сэжигтэй мал, амьтанд хазуулан, халдварын эрсдэлд өртсөн нийт 136 хүний дуудлагыг хүлээн авч, хариу арга хэмжээ авч, вакцинжуулалтад бүрэн хамруулсан байгаа.

Мал, амьтны халдварт галзуу өвчнөөр 2009 онд давхардсан тоогоор 61 суманд 70 гаралт, 2010 онд давхардсан тоогоор 181 суманд 232 удаагийн гаралт гарч, 2011 онд 72 суманд 82 удаагийн тохиолдол бүртгэгдсэн. Галзуу өвчнөөр 2010 онд 18 аймаг, нийслэлд нийт 232, 2011 онд 14 аймаг, нийслэлд 101 мал амьтан, 2012 онд 15 аймагт 195 мал амьтан өвчилсөн байна.

-Тэгэхээр сүүлийн жилүүдэд галзуу өвчний тархалт нэмэгдсэн байна. Энэ нь юунаас хамааралтай вэ?

 Сүүлийн жилүүдэд галзуу өвчний гаралт нэмэгдэж байгаа ба гол шалтгаан нь зэрлэг махчин амьтнаас үүдэлтэй байна. Монгол улсад мал амьтныг галзуугаас сэргийлэх арга хэмжээнд зориулан 2007-2013 онд дунджаар 1,0 сая тун вакциныг үйлдвэрлэж дархлаажуулалтанд хамруулж байна. Сүүлийн 5 жилд галзуугийн вакцины үйлдвэрлэл 900,2-1388,2 мянган тун болтол нэмэгдүүлсэн.

Д.Ундрах /24tsag.mn/



0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.0.138)
    Нийслэлийн 5 дүүргээс 136 хүн галзуу өвчнөөр өвчилсөн байдаг Нийслэл хотын 5 дүүргээс галзуугийн сэжигтэй мал, амьтанд хазуулан, халдварын эрсдэлд өртсөн нийт 136 хүний дуудлагыг хүлээн авч, хариу арга хэмжээ авч, вакцинжуулалтад бүрэн хамруулсан байгаа. Харьцуулаат уншдаа Ундрах минь
    2013 оны 09 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 1 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 27 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    18 цаг 31 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    19 цаг 9 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    19 цаг 26 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    19 цаг 46 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    19 цаг 49 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    20 цаг 50 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 1 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 54 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    22 цаг 14 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    23 цаг 45 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК