Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгээс жил бүр "Шувуу ажиглах өдөрлөг"-ийг зохион байгуулдаг. Энэ жил тус өдөрлөг “Монголын шувуу ажиглагчдын өдөр-2013” нэртэйгээр Горхи-Тэрэлжийн БЦГ-т болсон байна.
Энэ удаагийн өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс гадна олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхэн идэвхитэй оролцсон бөгөөд 12 байгууллагын төлөөлөл бүхий нийт 60 орчим хүн оролцсон юм.
Тэд өдөрлөгийн үеэр өдрийн турш шувуудын гайхамшигтай дуу хоолойг сонсож, үзэсгэлэнтэй өнгө төрхийг ажиглан, тэдний талаарх судалгаа, ажиглалтын үр дүнг сонсож, мэдлэгээ нэмэгдүүлдэг аж. Тухайлбал хээрийн ажиглалтын явцад Bramling, Алагтуу, Хөх бухандай, турилах хэрээ, Монгол улсад байдаг хамгийн жижиг шувуу Жирхэн дуучшувуу, Хурган намнаа, Дагуур галтсүүлт, Улаангүеэт хөөндэй зэрэг нийт 40 гаруй төрлийн шувууг ажиглажээ.

А.Наран