Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2013-9-20
0
ЖИРГЭХ

  УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2013.09.20/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

   Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг ээлжит бус чуулганы мягмар гаригийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс хуулийн төслүүдтэй холбогдуулан нэмэлт мэдээлэл авах шаардлагатай байна гэдгээ илэрхийлсэн тул МАН-ын бүлэгт Уул уурхайн яамнаас нэмэлт мэдээлэл өгөхөөр болж, төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм. Харин МАН-ын бүлэг лхагва гаригт бүтэн өдөр хуралдаж төслүүдийн талаар холбогдох яамдын удирдлагуудын мэдээллийг сонссон тул чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж амжаагүй.

DSC_76_1
  Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг баталснаас хойш гурван жилийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг ийнхүү хориглосноор хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо өссөн нь зарим талдаа сайн боловч зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаа өнөө үед тэдгээр бүтээн байгуулалтад шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд орсон нь сөрөг үр дагавартай байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт Улаанбаатар хотын ойролцоо Туул голын дагуу төвлөрч байгаа нь хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээний усан хангамж болон Туул голын экологийн орчинд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлэн нөөцийг тогтоон ашиглалтад оруулж Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрт тусгагдсан дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын арга хэмжээнүүдэд шаардлагатай түүхий эдээр хангах шаардлага тавигдаж буйтай холбогдуулан Засгийн газраас энэ хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.

  Нийтдээ 10 бүлэг, 44 зүйлтэй уг хуулийн төсөлд тусгаснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэх бөгөөд тухайн талбай нь бусад талбайтай давхцал бий эсэх талаар төрийн захиргааны байгууллагаас цахим хэлбэрээр мэдэгдэл авах юм байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох эрхийг аймаг, орон нутгийн захиргаанд шилжүүлснээр тусгай зөвшөөрөл олгох эрх мэдлийн төвлөрөл саарах давуу талтай гэж Засгийн газар үзэж байгаа аж.

   Ашиглалтын тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд давуу эрхээр бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог зарчмаар олгох юм байна. Мөн бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодгоос онцлог зүйл нь улсын төсвийн хөрөнгөөр судалгаа явуулж тогтоосон эрдсийн хуримтлал бүхий талбай болон Ашигт малтмалын тухай хуульд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайд сонгон шалгаруулалтгүйгээр олгох боломжийг нээж өгч байгаа аж.

  Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөлд 2.5 хувь байхаар, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг талбайн хэмжээтэй уялдуулан тогтоодог байхаар төсөлд тусгажээ.

   Уг хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалтын зорилтууд хэрэгжих; Туул голын хөндий дагасан элс, хайрганы тусгай зөвшөөрөлд зохицуулалт хийх нөхцөл бүрдэх; зам, барилга, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдүүд дур мэдэн дуртай газраа ухаж сэндийчин элс, хайрга олборлох үйл ажиллагаа зогсох; орон нутагт ажлын байр нэмэгдэх; аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад газар нутгийнхаа хаана нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжийг бүрдүүлэх; улсын төсвийн болон орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа аж.

  Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авав. Гишүүн Я.Содбаатар манай улсад сүүлийн гурван жилийн хугацаанд ашигт малтмалын салбарын эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байгааг хэлээд УИХ-д оруулж ирсэн ч батлагдаагүй байгаа эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шийдэж байж алтны болон түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиа ярих ёстой юм биш үү, ээлжит бус чуулганаар үүнийг шийдүүлэх гэж яарах ямар шаардлага байна, эрдэс баялгийн асуудлыг төрөөс нэгдмэл бодлого, удирдлага, зөвшөөрлийн системтэй авч явах учиртай биш үү гэдгийг асуув. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг “УИХ-д өргөн бариад байгаа эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төсөлд түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусдаа хуулиар зохицуулахаар тусгасан тул бодлогын баримт бичигтэй зөрчилдөх явдал байхгүй. Хуулиа батлаад тусгай зөвшөөрөл олгогдож байх нь бүтээн байгуулалтын ажил зөв зохистой, шуурхай явахад хэрэгтэй байгаа юм. Энэ хуулиар орон нутагт үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн ТЭЗҮ-ийн талаарх саналыг Уул уурхайн яаманд ирүүлж шийдүүлэх, харин уулын ажлын төлөвлөгөөг нь орон нутгийн Засаг дарга батлдаад явахаар тусгасан байгаа” гэсэн хариулт өгөв. Мөн гишүүн Ё.Отгонбаяр хуулийн төслийг ээлжит бус чуулганаар шийдүүлэхээр оруулж ирсний учрыг лавлахад салбарын сайд “Үндсэндээ 2010 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй байгаа тул бүтээн байгуулалтын ажлын шаардлагатай уялдуулан энэ асуудлыг тул эртхэн шийдэх нь чухал байгаа юм. Тэгээд ч намрын чуулганаар Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Газрын тосны тухай хуулийн төсөл зэрэг хэд хэлэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх учраас цаг хожих үүднээс ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм” гэлээ. Мөн гишүүн З.Баянсэлэнгэ эн талаар заавал бие даасан хууль гаргах шаардлага бий эсэхийг лавлахад “Нэгэнт бодлогын баримт бичгийн төсөлд бие даасан хуультай байхаар туссан асуудал учраас хуулийн төслийг хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм” гэдгээ сайд хариулав.

DSC_76_1
   Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн гишүүн Я.Содбаатар хуулийн төсөлд орон нутагт эрх шилжүүлэхээр тусгасан нь эрдэс баялгийн салбарын тухайд эрсдэлтэй байж мэдэх тул энэ асуудалд нухацтай хандах учиртай. Нөгөө талаар орон нутагт төвлөрлийг саруулна гэж байгаа ч эсрэгээрээ бизнес эрхлэх, бүтээн байгуулалтын ажил явуулахад улам хүндрэл учруулж мэдэх юм. Түүнчлэн заавал бие даасан хууль гаргахгүйгээр одоогийн хуулийн зохицуулалтаар шийдээд явах боломж ч байна. Иймээс салбарын мэргэжилтнүүдийн саналыг сонсож, ажлын хэсэг гарган нухацтай хандах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

  Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 45 гишүүний 38 нь буюу 84.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэлүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

   Мөн энэ өдрийн хуралдаанаар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан ч эдгээр хуулийн төслүүд дээр тодруулах зүйл байгаа тул Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороод хамтарсан ажлын хэсэг гарган ажиллуулж хэлэлцэх эсэхийг шийдвэрлэн чуулганы хуралдаанд оруулах чиглэлийг УИХ-ын дарга өгөв.

  Үүгээр ээлжит бус чуулган өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэлдээлэл, олони нйтээй харилцах хэтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 20 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 45 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    17 цаг 47 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    18 цаг 50 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    19 цаг 28 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    19 цаг 44 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 5 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 8 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 9 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 19 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 13 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 16 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    22 цаг 32 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 17 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК