НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулахыг хэлэлцэн баталлаа.
“Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГ нь одоогоор 120 гаруй ажиллагсадтай нийслэлийн 14 уурын зуухыг хариуцан ажилладаг байна. Үүн дээр нэмж 15 уурын зуухыг хариуцан ажиллахаар болж шилжүүлэн авахаар зэхэж байгаа гэнэ. Мөн нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдтэй холбоотойгоор хэд хэдэн уурын зуух нэмж баригдахаар болсон. Ингэснээр нийслэлд байгаа халаалтын зуухуудыг нэгдсэн удирдлага зохион байгуулалттай болгох шаардлага урган гарч байгаа юм. Мөн “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” нь өдийг хүртэл алдагдалтай ажиллаж ирсэн бөгөөд энэ нь нийслэлийн төсөвт нэлээдгүй дарамт учруулдаг байжээ.
Өөрчлөн байгуулагдаж буй “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” ОНӨААТҮГ нь хэсэгчилсэн дулаан эрчим хүч, цэвэр усыг нэг дороос хангах боломжыг олгох бөгөөд санхүүжилтын асуудлаа бие даан шийдвэрлэхэр болж байгаа юм.
Сонирхуулахад нийслэлийн хэмжээнд 200 гаруй халаалтын уурын зуух үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрийн 80 хувь нь сургууль цэцэрлэгүүдийн халаалтыг шийддэг.

Сэтгэгдэл (2)