Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Энэ жил гурилын чанарт санаа зовох хэрэггүй”

2013-9-16
0
ЖИРГЭХ

    IMG_4213ҮХАА-н сайд Х.Баттулга, тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал  Б.Од болон бусад албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа. Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 103.7 мянган тонн төмс, хүнсний ногоо, 470 мянган тонн улаан буудай хурааж авахаар төлөвлөжээ. Төмс хүнсний ногооны тариалалт энэ жилийн хувьд дөрвөн хувиар нэмэгдсэн учраас төлөвлөснөөсөө илүү ургац хурааж авах юм. Харин өн¬гөрсөн онд 96 мянган тонн төмс, хүнсний ногоо хураан авчээ.

Энэ жил дахин төмс экспортолно

   Бид Улаанбаатар хотоос хүлгийн жолоо залж, Дархан-Уул аймгийн Орхон суманд үдэлж, ногоочидтой уулзлаа. Дархан-Уул аймаг бол төмс хүнсний ногооны хэрэгцээний 30 хувийг дангаараа хангадаг газар тариалангийн бүс нутаг юм. Орхон сумын хувьд нийтдээ 1300 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалжээ. Одоогийн байдлаар тус суманд 23 аж ахуйн нэгж, 1600 гаруй иргэн төмс, хүнсний ногоо тариалж байна. Тус  сумын хувьд газар тариалан эрхлэхэд хамгийн тохиромжтой хөрстэйд тооцогддог гэдгийг энэ үеэр  хэлж байв.

Орхон сумын ногоочин Ч.Батмөнх: Төмс хүнсний ногоог экспортод гаргах хэрэгтэй

-Ногоочдын хувьд хамгийн гол нь борлуулалт, эрэлт, нийлүүлэлтийн асуудал байна. Өөрөөр хэлбэл, бид тарьсан төмс, хүнсний ногоогоо гадаадад экспортод гаргах хүсэлтэй байгаа. Учир нь, өнгөрсөн онд дотоодын хэрэгцээгээ төмсөөр 100 хувь хангасан. Гэвч  бидний тарьсан төмс илүүдэж, хадгалах зоорьгүйн улмаас хаягдал болоод л өнгөрсөн. Тиймээс ч бусад улс орнуудад экспортод гаргах асуудлыг төр засгийн зүгээс шийдэж өгөх хэрэгтэй. Ногоочдын хувьд бүгд банкны зээлтэй. Бидний  орлого зээлээсээ  илүү гарч чаддаггүй. Үндсэндээ төмс, хүнсний ногоо өнгөрсөн онд бараг үнэгүйдсэн гэхэд хилсдэхгүй. Бидний зах зээл хязгаарлагдмал. Дархан, Эрдэнэт, Улаанбаатар тэгээд л гүйцээ. Гэтэл Улаанбаатарт очоод Барс руу оруулахаар ченжүүд хамгийн хямд үнээр авдаг. Бид тэдний хэлсэн үнээр өгөхөөс өөр аргагүй. Хэдэн зуун км-ийн цаанаас өөрс¬дөө тээвэрлэлтийнхээ зардлыг даагаад  хотод очоод маш хямд үнээр борлуулдаг  гэх мэтээр ногоочдод зовлон мундахгүй байна. Хамгийн гол нь бид төрөөс мөнгө гуйгаагүй. Бидний тарьсан ногоог хадгалах агуулах, зоорь, тэгээд борлуулалт, зах зээлийг илүү боловсронгуй болгооч ээ гэж хэлмээр байна.

Монгол Улсын хувьд өнгөрсөн оноос төмс экспортолж  эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн онд манай улс 8000 тонн төмс экспортод гаргажээ. Ингэхдээ кг тутмыг нь 850 төгрөгөөр ОХУ-ын зах зээлд нийлүүлсэн байна. Улмаар гаалийн татвар, тээвэрлэлтийн зардал хасагдаад ногоочид 450 төгрөгөөр төмсөө экспортолсон аж. Харин энэ жилийн хувьд ОХУ-аас дахин төмс худалдаж авах санал ирүүлсэн байна. Учир нь ОХУ-ын Хабаровск мужийн Амар мөрөн үерлэж, хот тосгод усанд автаж, ургац хураах боломжгүй болсон учраас ийнхүү дахин манай улсаас төмс авах санал ирүүлсэн ба¬на. Мөн Орхон суманд Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн оюутан залуус ургац хураалтад туслахаар ирсэн байхтай таарсан юм. Тэд өдрийн 15 мянган төгрөгийн цалинтай ажилладаг бөгөөд энэ жил 21-үүлээ иржээ. Өнгөрсөн намар ургац хураалтад оролцсон туршлагатай учраас энэ жилийн хувьд  төлөвлөсөн хугацаанаас өмнө ажлаа дуусгахаар шамдаж байгаа аж.

24 хоногийн дотор ургацыг хурааж дуусгана гэв

Дархан-Уул аймгийн Орхон сумаас цааш хэдхэн цаг давхиад Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд ирэв. Сэлэнгэ аймгийн хувьд Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50, улаан будайн 30 хувийг дангаараа хангадаг газар. Тус аймгийн ногоочдын хувьд энэ жилээс Буриадын захын сумдад төмс, хүнсний ногоо нийлүүлэхээр болсон байна.  Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил 162 мянган га талбайд улаан буудай тариалжээ. Уг нь, өдийд нийт ургацынхаа 50-60 хувийг хураачихсан байдаг гэнэ. Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд үргэлжлэн усархаг бороо орж, хөрсөн дээр цочир хүйтэрсэн учраас дөнгөж 10 га¬руй хувийг л хураажээ. Байгаль цаг уурын хувьд эрс, тэс Монгол орны хувьд тариалан эрхлэх нь аз сорьсон ажил гэдгийг ч энэ үеэр тариаланчид нуусангүй. Гэвч цас, борооны завсраар ургац хураахад ердөө 24-хөн хоног үлджээ. Энэ хугацаанд л амжиж ургацаа хураахгүй бол хяруунд цохиулж, буудайн чанарт муугаар нөлөөлнө хэмээн тариаланчид ярив. Энэ жилийн хувьд урт, хүйтэн хавар болсны улмаас буудай оройтож соёолсон гэнэ. Харин намар эрт хүйтэрч, цас, бороо ээлжлэн орсон учраас болцод сөргөөр нөлөөлж байгааг ч энэ үеэр тариаланчид маань нуусангүй. Өнгөрсөн онд гурилын чанар муу байсныг үйлдвэрлэгчид буудайн цавуулагтай холбож тайлбарлаж байсан билээ. Тэгвэл тариаланчид энэ жилийн хувьд буудайн чанар сайн байгаа учраас гурилын чанарт санаа зоволтгүй хэмээн хэлж байна. Жавхлант суманд болсон тариаланчдын уулзалтын үеэр хэд хэдэн санал гарсны нэг нь үнийн асуудал байв. Тариаланчдын хувьд тээвэрлэлт, шатахууны зардалд хамаг мөнгөө зарцуулдгаа ч нуусангүй. Учир нь Монгол орны хувьд дэд бүтэц, зам харилцаа муу хөгжсөнөөс тээвэрлэлт, замын асуудал хамгийн хүнд бэрхшээлүүдийн нэг байдаг аж. Түүнээс гадна валютын ханш чангарсан нь тэдэнд хамгийн хүнд цохилт болсон байна. Учир нь, тэдний ашигладаг техник, тоног төхөөрөмж, шатахуун, хортон шавьж, шарилж устгах химийн бодис зэргийг бүгдийг нь импортолдог. Газар тариалангийн салбарт ашиглагддаг техник, тоног төхөөрөмж, бусад зүйлсийн нэгийг нь ч эх орондоо үйлдвэрлэдэггүй учраас валютын ханш чангарсан энэ үед тэд улаан буудайн үнийг өсгөх саналтай байгаагаа энэ үеэр салбарын сайдад уламжилсан юм. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал  олгож буй. Гэвч амьдрал дээр урамшуулал, үнийн зохицуулалтыг хэрхэн уялдуулах вэ гэдэг асуудал байгааг ч тариаланчид сануулсан юм. Тиймээс ч тариаланчдын хувьд улаанбуудайг тонн тутмыг нь 400-450 мянган төгрөгөөр борлуулах саналтай байгаагаа хэлсэн. Өнгөрсөн онд нэг тонн улаанбуудайг 320-380 мянган төгрөгөөр үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн байна. Харин энэ жилийн хувьд энэ үнээрээ нийлүүлэх ямар ч боломжгүй гэдгийг сануулсан. Гэхдээ тариаланчдын хувьд холбоодоороо дамжуулан салбарын яамтайгаа улаанбуудайн үнийн асуудлаар харилцан тохиролцох хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Түүнээс биш толгойтой бүхэн яамтай үнэ ярих учиргүй гэдгийг ч энэ үеэр хэлж байв. Хариуд нь ҮХАА-н сайд Х.Баттулга энэ 7 хоногт гурилын үйлдвэрүүдийн эзэдтэй уулзахаа хэлсэн юм. Улмаар тариаланчид болон үйлдвэрлэгчдийн саналыг сонсч, эцэст нь нэгдсэн нэг шийдвэрт хүрэх тухайгаа хэллээ. Өнгөрсөн онд Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн дэд хөтөлбөрийн хүрээнд I  гурилын бөөний үнийг 550 төгрөгт барьсан.
    Энэ жил улаан буудайн хадгалах сав, элеваторууд хангалттай байгааг дуулгав. Тодруулбал, энэ жил 120 мянган тонн улаан буудай нөөцлөх элеватор бэлджээ. Энэ жилийн хувьд 18 хүртэлх хувийн чийгшилтэй улаанбуудайг хүлээж авахаар төлөвлөсөн байна. Урьд нь 15-аас ихгүй хувийн чийгшилтэй улаанбуудайг хүлээж авна, дээрээс нь хатаалгын зардал гэж тооцдог байсан нь тариаланчдад хүндээр тусдаг байжээ. Харин энэ жилийн хувьд дээрх бүх асуудлыг шийдвэрлэсэн байна. Улаанбуудайн борлуулалтын үнэ өсөх эсэх хийгээд, тариаланчдад гурилын үйлдвэрт нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд урамшуулал олгох эсэх, мөн ирэх жил бидний идэх гурилын үнэ хэр зэрэг хэлбэлзэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох бололтой. Учир нь, ҮХАА-н сайд Х.Баттулга амралтын өдрүүдэд тариалангийн бүсэд ажиллаж энэ тухай тариаланчидын саналыг сонссон, энэ 7 хоногт гурил үйлдвэрлэгчидтэй уулзаж саналыг нь сонсоод салбарын яам шийдвэр гаргах биз ээ.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 35 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 1 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    18 цаг 2 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 5 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    19 цаг 43 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    20 цаг 0 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 20 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 23 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 24 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 35 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 28 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 31 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    22 цаг 48 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 32 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК