Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Цэцэгдаш: Хүүхдийнхээ гарыг тогтмол угаадаггүй нь эцэг эхчүүдийн гол алдаа

2013-9-15
0
ЖИРГЭХ
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн харъяа I амбулаторийн Хүүхдийн их эмч Д.Цэцэгдаштай дараах асуудлаар ярилцлаа.

энэ гь ч зүгээр юм уу     Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн харъяа I амбулаторийн Хүүхдийн их эмч Д.Цэцэгдаштай дараах асуудлаар ярилцлаа.

    -Ханиад болгон өөр өөр эмчилгээтэй. Энэ ханиаданд ямар эмчилгээ хийх ёстой вэ?

    -Дөнгөж ханиад хүрч байгаа хүүхдүүдийн хувьд вирусын халдварын эсрэг эм хэрэглэж байна. Биеийн эсэргүүцлээс шалтгаалан хүүхэд бүр өөр өөр. Вирусын халдварын эсрэг эм хэрэглээд эрүүл болчихож байхад зарим нь эдгэхгүй ханиад нь даамжирдаг. Халдварын эсрэг эм хэрэглээд эдгэхгүй  байгаа нөхцөлд антибиотекийн эмчилгээ хийж байна.
 
    -Эцэг, эхчүүдийн хувьд юуг анхаарах ёстой вэ?

     -Гол нь эцэг, эхчүүдийн зүгээс асаргаа чухал байна. Хүүхдэд халуун, бүлээн шингэн юм их хэмжээгээр уулгах хэрэгтэй. Шингэнийг нөхсөнөөр цээжинд хуралдсан цэр шингэрэхээс гадна хүүхэд хордлогонд орохгүй, халуун нь бууна. Хүйтэн агаар амьсгалуулахгүй, амыг нь боож гаргах шаардлагатай. Агаарт өдөржингөө гаргаад ханиадыг нь хүндрүүлчихээд ирдэг. Дулаан хувцаслаад богино хугацаанд өдөрт хоёр удаа гаргах хэрэгтэй.

     - Хавар, намрын цагт яавал ханиаднаас сэргийлэх вэ?

    -Ах эгч нар нь цэцэрлэг сургуульд явна. Аав ээж нь олон нийтийн газраар явж байгаа тохиолдолд бага насны хүүхэд вирусын халдвар авахгүй байна гэж байхгүй. Тиймээс бага насны хүүхдийн дархлааг л сайжруулах хэрэгтэй. Агаарт гаргах, өдөр болгон усанд оруулах, дархлаа дэмжих амин дэмтэй хоол хүнс витаминыг байнга хэрэглүүлэх шаардлагатай. Мөн сүүлийн үед вирусын эсрэг дархлаа дэмжих эм бэлдмэлүүд орж ирж байгаа. Үүнийг эмчийн зааврын дагуу хүүхдэд уулгаж болно. Түүнчлэн аньс, чацарганы шүүс, зөгийн балтай ус, зөгийн балтай сүү уулгах хэрэгтэй. Гадуур гаргахдаа хүүхэддээ маск зүүлгэх, нэмэлтээр мульти витамин уулгавал ханиаднаас сэргийлэх боломжтой.

    -Хотын хүүхдүүд рахиттай болох хандлага их байдаг. Рахиттай хүүхдүүдэд ямар асаргаа чухал вэ?

    -Нийслэлчүүдийн хувьд хамгийн тулгамдаж буй асуудал нь агаар болчихлоо. Утаатай болохоор хүүхдийг гаргахад хэцүү болсон. Ялангуяа ид өвлийн цагаар хүүхдүүд гэртээ байхаас өөр аргагүй. Тиймээс Д витаминийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Эцэг, эхчүүд зуны гурван сард хүүхдээ маш сайн чийрэгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал элсэн дээр тоглуулах, шар сүүнд оруулах, гүүний саамыг цээжинд нь түрхээд наранд байлгах. Тарвага, адууны тосоор тослоод 11-12 цагийн наранд шарахаас эхлээд хүүхдийг чийрэгжүүлэх олон арга бий. Зуны улиралд айраг цагаагаар арчаад байвал ядаж өвөлдөө хүүхэд ханиад томуу хүрэх нь бага байдаг. Өвөл төрсөн хүүхдийг рахитнаас сэргийлэхийн тулд төрснөөс хойш 14 хоногтойгоос нь эхлэн Д витаминыг эмчийн заасан тунгаар өгөх ёстой. Цаад хугацаа нь хоёр сартайгаас нь эхлэн Д витаминыг урьдчилан сэргийлэх тунгаар хүүхэд авна.

    -Өнгөрсөн хавар нийслэлд менингококктын халдвараар гурван хүүхэд эндэж, Эрүүл мэндийн сайд албан даалгавар гаргасан. Уг өвчний  шинж тэмдэг хүүхдэд ямар хэлбэрээр илэрдэг вэ?

    - Өвчин хүндэрч даамжирсны дараа хугацаа алдаж эмнэлгийн тусламж авч байгаа нь өвчин хүндрэх, амь насаа алдах шалтгаан болж байна. Дархлаа сул байдагтай холбоотойгоор бага насны хүүхдүүд энэ өвчний халдвар авах эрсдэлтэй. Манай улсад уг халдвар авсан хүмүүсийн 84 хувь нь 0-14 насныхан байдаг. Дархлаа суларсан үед нян нь хамар залгиураас гадагшлан цусанд орох үед менингококкеми /цус үжих/ үүсдэг. Менингококк нь тархи, нугасыг гэмтээвэл менингит үүсгэдэг. Ийм үед менингококк нь гол төлөв тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн идээ үрэвсэл үүсгэнэ. Ингэхдээ хамар залгиураар дамжих, эсвэл цусаар дамжин төв мэдрэлийн системд хүрдэг.

     Менингит тусвал чичрүүдэс хүрэх,  өндөр халуурах, тайван бус болох, татагнах шинж тэмдэгээр илэрнэ. Толгой маш хүчтэй өвдөх, дотор муухайралгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэмтгий болдог. Улмаар гэрэл, дуу чимээнд хэт мэдрэмтгий, цочимтгой болох шинж тэмдэгтэй. Эхний хоногийн сүүлээс менингитийн шинж тэмдэг илэрнэ.Үүнд дагзны булчин хөших, Кернигийн шинж тэмдэг буюу нугалсан хөлөө тэнийлгэж чадахгүй болох. Мөн халуундаа дэмийрэх, шөрмөс татах, үе мөч салаглах шинж тэмдэг илэрч болзошгүй. Нярай хүүхдийн хувьд зулай нь товойж, чангарах, лугшихаа болих шинж илэрдэг. Өвчилсөн хүмүүсийн 50 хувь нь өвчний 2-5 дахь өдөр нь их хэмжээний үсэрхийлсэн тууралт, цөөн тохиолдолд бэржрүүт тууралт буюу жижиг цус хуралт үүсдэг. Тууралт нь од хэлбэртэй бөгөөд өгзөг, их биеийн хажуу хэсэгт гарна.. Далд үе нь гол төлөв 2-10 хоног үргэлжилнэ. Менингококкт халдварын шинж  24 цагийн дотор  илэрч улмаар эмчилгээ хожимдвол  амархан хүндэрдэг.  

    -Менингококкт бүрэн эдгэрэх үү. Эл өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

    -Хамгийн түрүүнд, хамар, хоолойн цочмог болон архаг үрэвслийг эмчийн заавраар бүрэн гүйцэд эмчлүүлэх нь чухал. Учир нь энэ төрлийн өвчтэй бол менингококкт халдварыг тээх эрсдэл өндөр байдаг. Энэ өвчин агаар дуслаар дамждаг тул хүүхдүүдийг аль болох олон нийтийн газраар явуулахгүй байх. Цэвэр агаарт тогтмол гаргах. Дархлааг нь сайжруулахын тулд халуун сүү, аарц өгөх. Сармисыг угааж цэвэрлээд чанахгүйгээр хоолондоо түлхүү хэрэглэх нь үр дүнтэй. 500 грамм халуун усанд нунтагласан 4-5 хумс сармис хийж хандлаад хоолойг нь ойр ойрхон зайлах шаардлагатай. Мөн нимбэгний уусмал, царван, сод, давсны уусмал байж болно.
     Хамар хоолойны цочмог болон архаг үрэвслийг бүрэн эмчлүүлэх. Өрөөнд байнга цэвэр агаар оруулж, чийгтэй цэвэрлэгээ хийж байх нь уг өвчнөөс сэргийлэх гол арга. Агааржуулалтыг хоёр цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаагаар хийж, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-3 удаа тогтмол хийж хэвших нь зүйтэй.

       - Бага насны хүүхдийн гарыг тогтмол угаалгаснаар 0-5 насны хүүхдэд тохиолдох хүндрэл, нас баралтыг багасгана гэж байсан. Энэ тухайд?

     -Манай эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийн гар угаах тал дээр төдийлөн анхаарал тавьдаггүй. Хүүхдийн хоол идэхийн өмнө, хоол идсэний дараа, бие зассаны дараа, тоглоом барьсны дараа гарыг нь тогтмол угааж заншуулах хэрэгтэй. Гар угаах есөн зарчим байдаг. Үүнийг дүүргүүдийн цэцэрлэгүүд маш сайн мөрддөг. Цэцэрлэгээс хүүхдүүдэд гараа хэрхэн угаах вэ гэдгийг заагаад өгч байгаа. Түүнийг нь л эцэг эхчүүд гэртээ сайн мөрдүүлэх хэрэгтэй. Хүндрэл өгч нас барах гол шалтгааныг тавьж байгаа өвчин бол халдварт
шар юм. Түүнчлэн гэдэсний халдварт өвчин, цусан суулга байна.

    -Шар өвчин хүүхдүүдийн дунд хэр байна?

    - Харьцангуй намжуу байна.

     -Залуу эцэг, эхчүүдэд хүүхэд өсгөхөд бэрхшээлтэй асуудлууд тулгардаг. Та тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

    -2010 онд Эрүүл мэндийн сайдын 34 тоот тушаалаар “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр” гэж гарсан. Төрсөн цагаасаа эхлээд энэ дэвтэрийг хүүхэд ашиглана гэсэн үг. Энэ дэвтэр дээр хүүхдийг хэрхэн өсгөж бойжуулах, ямар хоол хүнс өгөх, ямар вакцинд хамруулах вэ гээд бүйх зүйл нь бичээстэй байгаа. Эцэг эхчүүдэд энэ дэвтэр хүүхдийн тань 1 сараас таван нас хүртэлх өсөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм. Тиймээс эцэг, эхчүүд энэ дэвтэртэй маш сайн ажиллах ёстой.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 35 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 1 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    18 цаг 2 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 5 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    19 цаг 43 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    20 цаг 0 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 20 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 23 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 24 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 35 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 28 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 32 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    22 цаг 48 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 32 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК