
УБТЗ-ын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах үүднээс олон улсын тасалбарыг цахимаар борлуулж эхэлжээ. Тодруулбал, Москва, Бээжин, Эрээн чиглэлийн галт тэрэгний тасалбарыг цахимаар худалдаалж байгаа юм байна. Цахимаар тасалбар захиалах иргэдийн хувьд www.eticket.ubtz.mn хаягаар тасалбараа захиалах боломжтой юм байна. Үүнээс гадна цахим картаар төлбөрөө тушаах боломжтой болж байгаа аж. УБТЗ-ынхан одоогоор Голомт банктай гэрээ хийн захиалга авч байгаа бөгөөд цаашид бусад банкуудтай гэрээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Олон улсын тасалбарыг цахимаар захиалж байгаа бол удахгүй орон нутгийн тасалбарыг ч цахимаар худалдаалах төлөвлөгөөтэй байгаа аж. Орон нутгийн тасалбарыг худалдах бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд галт тэрэгний үйлчилгээг өвлийн цагийн хуваарьт шилжихээс өмнө цахимжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (70)