
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш нарын албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Уг компанийн удирдлагууд компанийн үйл ажиллагаанд шаардлагатай зарим техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдаж авахдаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж худалдан авалтыг хийсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж зарим нэг аж ахуй нэгжид давуу байдал үүсгэх замаар тэдгээрээс чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг шууд худалдан аваад мөн хэмжээгээр хөрөнгө завшиж үрэгдүүлсэн гэснэ асуудлаар шалгагдаж байгаа юм. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг АТГ-аас өгөх боломжгүй байна гэсэн тайлбарыг өглөө.
Д.Ундрах /24tsag.mn/