Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Гадаадад мэргэжил эзэмшсэн залуус эх орондоо өндөр цалинтай ажил хийх бүрэн боломжтой”

2013-9-12
0
ЖИРГЭХ

   e722b18ff1b0ab7be0c13b8510654da3“Монгол-Германы гүүр” (МГГ) ТББ-аас 2013 оны 9 сарын 17-18-ны өдрүүдэд Job Fair “Хөдөлмөрийн Яармаг-2013”-ыг зохион байгуулах гэж байгаа билээ. Энэ жил “Start Your Career!” уриан дор 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээг ХБНГУ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв (ОУШХХТ), Монголын залуучуудын холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОНХ), хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Монгол Улсын Хөдөлмөрийн төв бирж дэмжиж оролцож байна. Өндөр хөгжилтэй орнуудад сурч, ажиллаж, амьдардаг залууст зориулсан “Хөдөлмөрийн Яармаг-2013”-ын талаар “Монгол-Германы гүүр” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Түмэнжаргалтай ярилцлаа.

- Сүүлийн үед гадаадад суралцдаг залуусын дунд хүлээлт болоод байгаа “Хөдөлмөрийн Яармаг” зургаа дахь жилдээ болох гэж байна. Энэхүү яармагийн зорилгоор яриагаа эхлэх үү?

        - Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн халуун мэндийг МГГ-ийн хамт олон, Монголын топ аж ахуй нэгжүүдийн хүний нөөцийн албадын нэрийн өмнөөс хүргэе. Монгол Улсад хөдөөнөөс амйгийн төв рүү аймгийн төвөөс нийслэл рүү, нийслэлээс гадаадын улс орнууд руу гэсэн шилжилт хөдөлгөөн (миграци) буюу нийгмийн гоц үзэгдэл үүсээд 20 гаруй жил өнгөрч байна. Монголчууд гадны улс орнуудад ажиллаж байгаа нь нэг талаас оюунлаг, мэргэжлийн өндөр чадавхитай мэргэшсэн ажиллах хүчний гадагшаа чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгал хүчтэй илэрч, улмаар нийгэмд чадварлаг мэргэжилтэн, мэргэшсэн ажилчдын хомсдол бий болсныг нотолж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 150,000 байнгын ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа ч чадвартай мэргэжилтнүүдийн тоо 30 мянга хүрэхгүй байгааг мэдэгдсэн. Иймээс “Монгол-Германы гүүр” ТББ-аас эх орныхоо өмнө тулгамдаж буй дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монголын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн чиг хандлага, байгууллагуудын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, нөгөө талаас өндөр хөгжилтэй оронд мэргэжил эзэмшсэн төгсөгчид, оюутан залуусын оюуны урсгал, шилжилт хөдөлгөөнийг эргүүлэн татаж тэднийг ажлын байраар хангах зорилгоор “Хөдөлмөрийн яармаг”-ийг зохион байгуулж ирлээ. Энэхүү яармагийг манай “Монгол-Германы гүүр” ТББ 2003 оноос хойш 2 жил тутамд нэг удаа зохион байгуулж ирсэн бөгөөд одоо зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байгаа юм.

- Өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил эзэмшээд эх орондоо ирж байгаа залуус Монголд эзэмшсэн мэдлэгийг нь үнэлэх үнэлэмж бага байна гэж ярьдаг шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байна? Мөн тус яармагт ямар ямар байгууллагууд оролцож, хичнээн ажлын байр санал болгох бол?

 - “Хөдөлмөрийн яармаг-2013”-т дотоод, гадаадын бизнесийн нэр хүндтэй, топ 30 гаруй ажил олгоч байгууллага оролцоно. Эдгээр байгууллагууд нь урьдчилсан байдлаар 600 гаруй ажлын байрыг санал болгох юм. Миний хувьд гадаадад мэргэжил эзэмшсэн залуус эх орондоо өндөр цалинтай ажил хийж, сайхан амьдрах боломж их бий гэж боддог. Эдийн засгийн өсөлт хурдасч, үүнийг дагаад гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай бүхий л аж ахуй нэгж, байгууллагуудад мэргэжлийн болон оюуны өндөр чадавхитай хүний нөөцийн хэрэгцээ асар их өсч байна. Тэдгээр ажлын байруудын цалин хөлс, нэмэлт урамшууллын нөхцөл гадаад орнуудаас тухайлбал Герман, АНУ, БНСУ-аас дутахааргүй, зарим тохиолдолд бүр илүү байна. Залуус бид л эх орондоо эргэн ирж нийгэм, эдийн засгийн бодит байдалтай нүүр тулан ажиллаж, басхүү өөрсдийн сурч мэдсэн туршлагаа ажлын байр, амьдрах орчиндоо түгээн нутагшуулж, эх орныхоо хөгжилд багахан ч атугай хувь нэмэр оруулах хэрэгтэй.

- “Start Your Career!” уриан дор энэ жилийн “Хөдөлмөрийн яармаг” зохион байгуулагдахаар болсон. Урианыхаа талаар ярихгүй юу?

 - “Start Your Career!” гэсэн уриаг “Ажлын гараа-Амжилтын эхлэл” гэж ойлгож болно. Ажлын гараагаа зөв эхлэвэл амжилтынхаа гарааг ч мөн эхлэж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс “Хөдөлмөрийн Яармаг”-т ирж ажлын байр сонирхож байгаа залуустаа өөрсдийгөө сайн бэлдэж ирэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Нэг байгууллага дээр очоод анкет бөглөж, ярилцлаганд орохдоо юу бэлддэг билээ тэр бүгдийг л сайн бэлдэж, өөрийгөө таниулж чадвал ажлын байртай болох бүрэн боломжтой.

- Өмнөх жилүүдийн “Хөдөлмөрийн Яармаг” хэр үр дүнтэй байв?

 - 2011 оны “Хөдөлмөрийн Яармаг”-аар ажил олгогчид 3000 орчим ажлын байруудыг зарлаж, давхардсан тоогоор 6000 ажил горилогчдын анкетыг хүлээн авсан. Мөн бид тодорхой хугацааны дараа оролцсон аж ахуй нэгж, байгууллагуудаас хичнээн хүнийг урт хугацааны гэрээгээр ажилд авсан талаар асууж, тогтмол мэдээлэл хийдэг. Үүний үр дүнд 2011 оны 11 сарын байдлаар 54 хүн ажилд амжилттай зуучлагдаж, урт хугацааны гэрээ байгуулсан. Ажил олгогч болон гадаадад мэргэжил жзжмшсэн залуусын дунд хүлээлт бий болсноос гадна тус арга хэмжээг жил бүр зохион байгуулах санал ирдэг. Тиймээс МГГ-ийн дэргэд “Career Center” буюу “Хөдөлмөрийн хувийн бирж”-ийг байгуулан ажиллаж байна.

- “Career Center” ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

 - “Career Center” аж ахуй нэгж, байгууллагуудтай байнгын холбоотой хамтран ажиллаж, гадаадад төгсөгчид, мэргэжилтэн залуусыг ажилд зуучилах зорилготой. Ингэснээр гадаадаас ирээд ажил хайж байгаа хүмүүст хүлээлт үүсгэлгүй ажлын байранд зуучилах боломж бий болж байгаа юм. Мөн ойрын жилүүдэд Монгол улсад аль салбарт хүний нөөц дутагдаж байгаа талаар судалгаа хийн мэдээлэл өгч байна.

- Энэ жилийн “Хөдөлмөрийн Яармаг”-ийн үр дүнг хэрхэн харж байна вэ? Зөвхөн гадаадад сурдаг, мэргэжил эзэмшсэн залуус л оролцох боломжтой юм уу?

 - Зөвхөн гадаадад мэргэжил эзэмшсэн гэлтгүй ажил хайж байгаа залуус оролцох боломж нээлттэй. Гэхдээ ажил олгогч байгууллагууд англи хэлний өндөр мэдлэгтэй, туршлагатай хүн хайдаг болохоор бидний ажлын зорилтод групп бол гадаадад мэргэжил эзэмшсэн залуус байгаа юм. Зорилтод группээ яагаад заавал гадаадад мэргэжил эзэмшсэн залуус гэж тодорхойлсон юм бэ гэхээр тэдгээр залуус тухайн орны соёл, хэл, боловсролыг эх орондоо үнэгүй авчирдаг. Мөн тэдгээр залуус цаг маш сайн баримталдаг, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байдаг учраас ажил олгогчид гадаадад мэргэжил эзэмшсэн хүнийг ажилд авах хүсэлтэй байдаг. Гэхдээ тэдгээр залуусаас дутахааргүй англи хэлтэй, өөртөө итгэлтэй, өөрийгөө сайн бэлдсэн, шууд ярилцлаганд ороход бэлэн залуус олон байгаа. Тиймээс та бүхэнд ажлын байрны санал нээлттэй байгаа болохоор анкетаа монгол болон англи хэл дээр бичээд хэд хэдэн хувь хэвлээд авч ирээд ажил олгогч байгууллагуудад өгч болно шүү гэдгийг хэлье. Энэ удаагийн “Хөдөлмөрийн Яармаг”-ын үр дүнг мэдээж их өндөр гарна гэж бодож байна. Яагаад гэвэл хоёр жилийн өмнөх үр дүн маш сайн гарсан. Жилээс жилд энэхүү арга хэмжээнд оролцогсдын тоо нэмэгдэж, олон нийтэд танигдаж байгаа болохоор үр дүн нь илүү өндөр гарах нь дамжиггүй.

- Залуус ажлын байраа олохоос гадна тухайн яармагт оролцож байгаа байгууллагуудад ч чадварлаг боловсон хүчин сонгох боломж энэхүү “Хөдөлмөрийн Яармаг”-аас олддог байх нь ээ?

 - Тэгэлгүй яахав. Компаниудын хувьд далайгаас алтан загас шүүрэхтэй л адил. Тэр алтан загасыг богино хугацаанд олж аван урт хугацаанд тогтвортой ажиллуулна гэдэг аль аль талдаа маш том боломж болох нь мэдээж. Бас нөгөөтэйгүүр дөнгөж төгсөөд ирсэн залуусыг компаниуд сургаж, өөрийн хүн болгон авдаг болсон байна. Тийм ч учраас энэхүү яармаг болох сургаар л ажил олгогч компаниуд хамтран ажиллах хүсэлтээ ирүүлдэг.

- Олон залуусыг ажлын байртай болоход гүүр нь болдог уг арга хэмжээг ивээн тэтгэгчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ жилийн Job Fair “Хөдөлмөрийн Яармаг”-ын ивээн тэтгэгчээр ямар байгууллага ажиллаж байна вэ?

 - Мэдээж тэгэлгүй яахав. Энэ жилийн арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Шунхлай” групп, ивээн тэтгэгчээр “Мобиком” корпорацци ажиллаж байна. Ивээн тэтгэгч байгууллагууд маань нийгмийн хариуцлага өндөртэй топ байгууллагууд шүү дээ. Энэ дашрамд тус хоёр байгууллагын хамт олонд нийт гадаадад суралцагсад, төгсөгч залуусын өмнөөс дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлье.

- “Монгол-Германы гүүр” ТББ “Эх орондоо эргэн ирэгсдийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэж сонсч байсан. Энэ талаар?

 - Тийм ээ. 2005 оноос хойш ХБНГУ-ын “Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв”-ийн (ОУШХХТ) “Эх орондоо эргэн ирэгсдийг дэмжих” хөтөлбөрийг Монголдоо хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Германд боловсрол эзэмшин эх орондоо ирж буй хүмүүст зөвлөгөө өгч, ажилд зуучилдаг.

- Уншигчдад маань “Монгол-Германы гүүр” ТББ-ынхаа талаар илүү тодорхой танилцуулахгүй юу?

 - “Монгол-Германы гүүр” ТББ нь ХБНГУ-д их, дээд сургууль төгсөгчдийн идэвхи санаачлагаар 1999 онд үүсгэн байгуулагдсан. Нийт 1500 гаруй гишүүдтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Төрийн бус байгууллага. Эх орондоо эргэн ирэгсдийг дэмжих, ХБНГУ-д суралцахад дэмжлэг үзүүлэх, Германд төгсөгчдийг чадавхижуулах, Монгол-Германы олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад чиглүүлсэн үйл ажиллагааг явуулдаг.

- Бидний ярилцлагын гол сэдэв Job Fair буюу “Хөдөлмөрийн Яармаг-2013” байлаа. Тэгэхээр ярианыхаа төгсгөлд “Хөдөлмөрийн Яармаг-2013” хаана болох хүмүүс яаж оролцох талаар дахин сануулахгүй юу?

 - Job Fair буюу “Хөдөлмөрийн Яармаг-2013” арга хэмжээ “Start Your Career!” уриан дор 9 сарын 17,18-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд BlueMon цамхагт болно. Энэ удаагийн яармагт оролцсоноор ажлын байртай болох боломж залуу таньд байгаа учраас идэвхтэй оролцохыг уриалмаар байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITYA (197.211.63.184)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.184)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.184)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 03 | Хариулах
  • ?? (142.59.100.86)
    Tegeed ymar mergejil iluu heregtseetei baigaa, ali ylsad bolovsrol olson hun heregtei baina geed hund heregtei info ogooch, iim "JOB FAIR" gej badgiim uu
    2013 оны 09 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 46 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 11 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    18 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 16 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    19 цаг 54 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    20 цаг 10 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 31 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 34 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 35 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 45 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 39 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 42 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    22 цаг 58 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 42 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК