Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гацалтын гайхамшиг

2013-9-07
0
ЖИРГЭХ

3581995522b1b8792e9381    Монголын бүх телевизийн сувгаар нэг хэсэг “Гурвалсан үйлчилгээг сонгосон та дуртай нэвтрүүлэг, киногоо хүссэн цагтаа үзэж, зурагтнаасаа л дорно, өрнийн зурхайгаа харж, валютын ханш ч сонирхох боломжтой” хэмээн “хашгирч” хүмүүсийн тархийг угаасан. Үзэгчид ч энэ уран цэцэг үгэнд нь бөмбөгдүүлж, тархиа угаалгах шиг л болсон. Өөрөөр хэлбэл, тэр “Гурвалсан үйлчилгээ” гээч нь нэвтэрсний дариуд л 20 гаруй мянган өрх гэртээ суурилуулсан гэх юм билээ. Нуулгүй хэлэхэд миний бие ч гэсэн гэрийнхнийгээ ятгаж байгаад л тавиулсан. Эхний хэд хоног ч ёстой л нэг гурван үйлчилгээг зэрэг мэдэрсэн шүү. Харин хоёр, гурван сар хүрэлгүй л гайхамшигийг амласан нөгөө үйлчлүүлэгчийн маань гацалт эхэлсэн юм даа. Ингээд би жилийн насгүй “найз”-аасаа салж, өөрийг сонгохоос өөр аргагүй болов. Гэвч сониуч зандаа хөтлөгдөн “гурвалсан үйлчилгээ” гээчийн талаар багахан судаллаа.

Тэгсэн гайхамшигт үйлчилгээний маань хамгийн чухал нь IPTV юм билээ. Өөрөөр хэлбэл, энэ нь өргөн зурвасын интернэт ашиглан тоон телевизийг ердийн телевизор дээр хүлээн авч үзэх боломж олгосон технологи л доо. Түүнчлэн хэрэглэгчид нь IPTV-г хүлээн авч буй сүлжээгээрээ дамжуулан өндөр хурдны интернэт болон суурин утасны үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах учиртай юм. Энэ үйлчилгээг “Univision” компани 2011 онд нэвтрүүлж, нийслэлчүүдэд “Та телевизийн шууд эфирээр дамжиж буй нэвтрүүлгийг түр зогсоох, гараад өнгөрсөнийг нь нөхөж үзэх, хуулж авах, удирдлагын тусламжтайгаар хүссэн видеогоо гэрээсээ захиалан үзэж, телевизийг өөрийнхөөрөө удирдах боломжтой боллоо” хэмээн ёстой л нэг гайхамшиг гээчийг мэдрүүлэхээр өчсөн юмдаг. Үүнээс хойш өдгөө хоёр жилийг ардаа үджээ. Харин нөгөө гайхамшигт өчил нь гайхалтай гацалтаар л үргэлжилж байна. Завгүй нийслэлчүүдийг татсан IPTV-гийн давуу тал нь буцаан үзэх боломж юм. Одоо харин IPTV-г Монголд нэвтрүүлж чадсан гэж цээжээ дэлдэх “Univision” хэрэглэгчдийн гомдол, бухимдалд дарлуулж, үзэгчид буруу сонголт хийсэн дээ харамсаж явна.

Тус компанийн “Univision Mongolia” гэх фэйсбүүк хуудас хэрэглэгчдийн гомдолд дарагджээ. “Интернэт удаан байна, тасраад болдоггүй, манай суваг гарахгүй юм, ажилладаггүй ээ, буцаах үйлчилгээ нь зөвхөн цөөн тооны нэвтрүүлэгт тодорхой хугацаанд хамаатай болж, үзэх биш хүлээх боллоо” гэсэн уртаас урт гомдол үргэлжилсээр.  Харин тус компанийнхан гайхалтай ганц хариулттай. Магадгүй уншигч та “Гэрээний дугаараа үлдээнэ үү. Удахгүй очоод засаад өгнө” гэсэн үгийг сонсоод бүтэн өдөржин хүлээсэн ч байж мэднэ. Бүр таг алга болоод арга хэмжээ авахгүй болохоор нь ШӨХТГ-т хүртэл хандсан байх. Хэдэн сарын өмнө Бат-Өлзий гэдэг иргэн ШӨХТГ-ын 1284.mn сайтад “Юнивишн” компанийн нэвтрүүлсэн IPTV үйлчилгээний талаар дараах асуудлууд байгааг уламжилья. Үйлчилгээгээ сурталчилахдаа нэмэлт үйлчилгээ болох нэвтрүүлэг ухраах/зогсоох, нөхөж үзэх үйлчилгээг бүх сувагтаа байдаг мэтээр буруу ойлголт өгч байна. Мөн энэ үйлчилгээнүүдийг идэвхжүүлсний төлөө тус бүрт нь сард 1500 төгрөгийн төлбөр авдаг юм. Хамгийн гол асуудал нь энэ үйлчилгээ тус IPTV-гийн 10 гаруй сувагт л үйлчилдгийг хэнд ч хэзээ ч тайлбарлаж байгаагүй. Ийм зохистой байдлаар сурталчлахгүй бүх л сувагт үйлчилдэг мэтээр сурталчилдаг, борлуулдаг... Энэ талаар “Юнивишн”-ийн утсанд хэд хэдэн удаа санал гомдлоо илэрхийлж байсан ч ямар ч үр дүн байсангүй...” хэмээжээ. Саяхан л гэхэд тус компанийн фэйсбүүк хуудсанд Onon Bat “Манай “Motorolla”-гийн HD box-toi зурагт минут тутамд гацаж, дэлгэц нь харлаад удаж байна. Танай утас руу залгаад хэлэхээр байнга “Унтраагаад хэдэн минутын дараа асаа” гэнэ. Тэр нь 30 минут зүгээр асч байгаад буцаад л гацаад эхэлнэ. Инжерерүүд нь ирээд үзэхээрээ олигтой юм хэлэхгүй. HDMI утас хийчихээд яваад өгнө. Яавал зурагтаа тухтай үзэх вэ” хэмээсэн байна. Энэ мэт гомдолд “Univision” дарагдсан ч, одоог хүртэл гацалт нь хэвээрээ.

Тус компанийн IPTV яагаад хэрэглэгчдийн бухимдлыг бараад байгааг сонирхож үзлээ. Учир нь IPTV нь бодит хугацааны агшинд мэдээллийг дамжуулж байдаг учраас сүлжээний хоцрогдолгүй байх төдийгүй холбогдох хурдны зурвас өндөр байх шаардлагатай байдаг байна. Өөрөөр хэлбэл, интернэтийн өндөр хурд шаардагддаг учраас тухайн цэгт очиж байгаа хурд хангалтгүй байвал бүх хэрэглэгчийн зурагт гацдаг гэсэн үг. Түүнчлэн бүх үйлчилгээ нь интернэт дээр суурилсан учир интернэтийн урсгал тасарвал телевиз, суурин утас, интернэтийн үйлчилгээг ашиглах боломжгүй болдог. Энэ нь хэрэглэгчдийг хамгийн ихээр бухимдуулдаг алдаа. Өөр нэг нэг эрсдэл нь хэрэглэгч бүр оноосон ip-тай байдаг тул уг сүлжээгээр дамжуулан хакердуулж байгууллагын хувийн тайлан, санхүүгийн мэдээлэл алдагдах магадлал өндөр байдаг байна. Үүний зэрэгцээ IPTV үйлчилгээний хэрэгжилт орчин үеийн технологи шаарддаг ба холболт нь ядахдаа 5-6 mbps байх ёстой. Хэдий тийм боловч 8 mbps байхаар стандарчилсан байна. Учир нь хэрэглэгч телевиз үзэхийн хагжуур интернэт ашигладаг болохоор тэр. Харин “Univision”-ийн хувьд  интернэтийн хурдаа гурав дахин нэмэгдүүлсэн гэх ч, дээд хурд нь 3-6 mbps болгосон гэнэ. Энэ мэт эрсдэл өндөр учраас Монголд IPTV-г бүрэн нэвтрүүлж чадахгүй, “Univision” нийслэлчүүдийн зэвүү, дургүйг зэрэг хүргээд байгаа аж.

Дэлхийн олон оронд IPTV-ийг нэвтрүүлсэн ч үр дүнд хүрээгүй дампуурсан тохиолдол цөөнгүй гэсэн. Жишээлбэл, Малайзад хэд хэдэн компани IPTV-ийг UHF-р дамжуулах, STB-р хангахгүй компьютер ашиглан телевиз үзэх зэрэг сонголтыг хийснээсээ болж дампуурч байсан удаатай. Өөрөөр хэлбэл их санасан газар есөн шөнө хоосон гэхчээр монголын бүх өрхөд IPTV-г нэвтрүүлэх “Univision”-ийн мөрөөдөл талаар болж мэдэх нь. Учир нь тэд хэрэглэгч бол хаан гэдэг өнөөгийн нийгмийн зарчмыг мартаж, мөнгийг нь хурааж байвал боллоо гэдэг дүрмийг л баримталж иржээ. Харин сонголт хэрэглэгчийн гарт гэдгийг төдийлөн ухаарахгүй байгаа бололтой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (203.194.113.114)
    unen shde.manaih kabelia uzeed internet orohoor kabeli ni gatschihdag bsan.teged HD suvagnuud ni garahaaraa bas gatschina.ter dor ni sansar kabeli amar yum bilee.
    2013 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.11.195.153)
    ЮНИВИШНий хамгийн хогийн юм модемийн удирдлага гэж гацаа эд бнаа
    2013 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (218.247.135.130)
    er n IPTv manaid tohirohgui yum shigee. Supervision ch yalgaagui gatsaad tag bolno, ter bolgond untraaj asaana. suljee tasarsan geed 2 3 udur garahgui tag bolchihno. tulburuu tulchuud baihad hamag suvguudaa haachihna unen dampuu
    2013 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.159)
    Mcs iin hulhi surtalchilgaa,gereegee tsucalsan n deerdee humuusee
    2013 оны 09 сарын 08 | Хариулах
  • ЖУУБ (202.179.22.250)
    ЗӨВӨӨ. ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ 3 ҮЙЛЧИЛГЭЭ АВАХЫГ ХЭЛНЭ БИЗ ДЭ. ТЭГТЭЛ ТВ, НЭТ 2 НЬ АШИГЛАЖ БОЛООД УТАС НЬ ЯРИНГУУТ ЭХНИЙ МИНУТААСАА Л НЭГЖ НЬ УНААД МӨНГӨ НЬ НЭМЭГДЭЭД ЭХЭЛНЭ. Ө.Х: 2 ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ХЯЗГААРГҮЙ 3 ДАХЬ НЬ ШУУД ҮНЭТЭЙ БАЙГААМ. ҮҮНИЙГЭЭ ТЭД ДУГААР НЬ ҮНЭГҮЙ ГЭЖ ТАЙЛБАРЛАЖ БАЙГААМ. ЭНЭ АРАЙ ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ БИШ БАЙГАА БИЗ ДЭ. ХОХИРООГООЛ БАЙНА ДА
    2013 оны 09 сарын 07 | Хариулах
  • ЖУУБ (202.179.22.250)
    ЗӨВӨӨ. ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ 3 ҮЙЛЧИЛГЭЭ АВАХЫГ ХЭЛНЭ БИЗ ДЭ. ТЭГТЭЛ УТАС НЭТ 2 НЬ АШИГЛАЖ БОЛООД УТАС НЬ БОЛОХООР ЭХНИЙ МИНУТААСАА Л НЭГЖ НЬ УНААД МӨНГӨ НЬ НЭМЭГДЭЭД ЭХЭЛНЭ. Ө.Х: 2 ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ХЯЗГААРГҮЙ 3 ДАХЬ НЬ ШУУД ҮНЭТЭЙ БОЛЖ. ҮҮНИЙГЭЭ ТЭД ДУГААР НЬ ҮНЭГҮЙ ГЭЖ ТАЙЛБАРЛАЖ БАЙГААМ. ЭНЭ АРАЙ ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ БИШ БАЙГАА БИЗ.
    2013 оны 09 сарын 07 | Хариулах
  • ЖУУБ (202.179.22.250)
    ЗӨВӨӨ. ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ 3 ҮЙЛЧИЛГЭЭ АВАХЫГ ХЭЛНЭ БИЗ ДЭ. ТЭГТЭЛ УТАС НЭТ 2 НЬ АШИГЛАЖ БОЛООД УТАС НЬ БОЛОХООР ЭХНИЙ МИНУТААСАА Л НЭГЖ НЬ УНААД МӨНГӨ НЬ НЭМЭГДЭЭД ЭХЭЛНЭ. Ө.Х: 2 ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ХЯЗГААРГҮЙ 3 ДАХЬ НЬ ШУУД ҮНЭТЭЙ БОЛЖ. ҮҮНИЙГЭЭ ТЭД ДУГААР НЬ ҮНЭГҮЙ ГЭЖ ТАЙЛБАРЛАЖ БАЙГААМ. ЭНЭ АРАЙ ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ БИШ БАЙГАА БИЗ.
    2013 оны 09 сарын 07 | Хариулах
  • ХАШИРСАН ҮНЭН ГАЦАА (183.81.169.22)
    ХОГИЙН ЮНИВИШНЭЭС ХОЛУУР ЯВААРАЙ ГЭЖ БИ ДАН ДАА СЭТГЭГ ДЭЛ ҮЛ ДЭЭ ДЭГ ХҮН Л ДЭЭ.ҮНЭХЭЭР ХАШИРСАН ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛСАН ХҮНИЙ НЭГ НЬ БИ БАЙНА.МӨРӨӨРӨӨ САНСАР КАБ\ЕЛАА Ү+ЗЭЭ Д БАЙЖ БАЙСАН НЬ ДЭЭРЮМ БИЛЭЭ.
    2013 оны 09 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 17 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    18 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 22 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    20 цаг 0 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    20 цаг 16 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 37 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 40 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 41 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 51 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 45 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 48 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    23 цаг 4 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 49 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК