Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Чинбатын барилгын ажлыг зогсоож, зарим албан тушаалтанд хариуцлага тооцох боллоо

2013-9-06
0
ЖИРГЭХ

 p183oj1eec1cpq1f5f10tvfu11pdn1   Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 09 сарын 05-ны өдөр боллоо. Хуралдаанаар нийслэлд баригдаж буй зарим барилгын ажил, түүнтэй холбогдуулан иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу хийсэн шалгалтын талаар хэлэлцлээ.
Энэ удаагийн хуралдаанд барилгын асуудлаар гомдол гаргасан оршин суугч иргэд, барилгын ажил гүйцэтгэж буй компанийн төлөөллүүд оролцсон бөгөөд тус шалгалтын ажлын хэсгийг ахласан нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт  баригдаж байгаа иргэн Л.Чинбатын барилгын тухай” танилцууллаа.
Иргэн Л.Чинбат нь 2002 оны 12 сарын 06-ны өдрийн нийтийн дуудлага худалдаанд оролцож Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2002 оны 165-р тогтоолоор “Таско” ХХК-ны түрээсээр эзэмшиж байсан 222,3 мкв талбай бүхий газрыг 53,017,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2006 оны 05-р сарын 26-ны өдрийн 256-р захирамжаар иргэн Л.Чинбатад СБД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 794м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Тус газар нь 805 дугаар Ус дамжуулах төв буюу ЦТП-ийн барилгын газар бөгөөд уг газар нь хувьчлагдаагүй байхад Улаанбаатар хотын Ерөнхий менежер удирдан хийсэн нэгдсэн уулзалтаар иргэн Л.Чинбат, тухай хорооны иргэдийн төлөөлөл болон холбогдох албаныхан байлцан 2001 оны 2-р сарын 28-ны өдөр байгуулсан “Барилга барих, зоорийн давхраас нийслэлийн  өмчид шилжүүлэх тухай” гурван талт гэрээг үндэслэн НЗД-ын 2001 оны 04 сарын 07-ны захирамжаар СБД-ийн 6-р хороонд 0,043га газарт үйлчилгээтэй, орон сууцны барилга барих зөвшөөрөл олгожээ. Харин энэхүү захирамжуудыг тухайн хорооны оршин суугчид хууль бус гэж эсэргүүцэн удаа дараа нийслэлийн шүүхэд хандаж, хотын төвд, орон сууцны дундах талбайд барилгын норм, стандартыг зөрчин баригдаж эхэлсэн энэ барилгад холбогдох нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхгүй байх, ямар нэгэн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулахгүй байх хүртэл хориглосон шүүхийн шийдвэр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гаргаж байсан байна. Мөн иргэн Л.Чинбат нь  барилгын зураг төслийг улсын экспертизийн албаар хянуулаагүй хэрнээ 2011 оны 08 сард барилгын газар шорооны ажлыг эхлүүлсэнийг НМХГ-аас шалгаж зөрчил арилгуулах тухай акт тогтоож, 2 дахь шалгалтаар 13-р давхрын каркас цутгалтын ажил хийгдэж байсан тул барилга угсралтын ажлыг зогсоох тухай актыг мөн тогтоосон байна. Нийслэлийн захиргааны шүүхээс үйл ажиллагаа явуулахыг зогсоох шийдвэр гарч, НМХГ-аас удаа дараа акт тогтоосон байхад иргэн Л.Чинбатад барилга барих түр зөвшөөрлийг 2012 оны 11 сарын 30-ны өдөр НМХГ-ын улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ өгчээ. Ингэснээр уг барилга үргэлжлүүлэн баригдсанаас гадна дулаан, цахилгаанаар хангагдсан байдалтай байгаа юм.  Улсын байцаагчийн дээрхи үйлдлийг тус хорооны оршин суугчдын “Эрдэм” СӨХ-өөс АТГ-т мэдэгдэж шалгуулахад хууль зөрчсөн нь тогтоогджээ. Барилга угсралтын журам, холбогдох хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөнөөс гадна 100 гаруй ам метр талбай эзэлдэг орон сууцны 7 байр, 199 өрх, 1594 оршин суугч, таван дамжин хэрэглэгч, 63 аж ахуйн нэгжийг ус дулаанаар хангадаг ус дамжуулах ЦТП-г ойролцоох 20 айлын 47-р байранд шилжүүлсэн нь оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн байгаа юм. Тиймээс  оршин суугчид Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, хууль бус үйлдлийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг нийслэлийн Засаг даргад гаргасан. Уг хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн ахласан ажлын хэсэг газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан юм. Ажлын хэсгээс оршин суугчдын гомдлыг яаралтай шийдвэрлэж, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох шаардлагатайг саналыг Удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “ Энэ барилга нь үнэхээр хэтэрсэн асуудал болсон байна лээ.Тэнд тоглоомын талбай битгий хэл машин ч орж гарах зайгүй. Үлдсэн жаахан газар дээр нь яагаад 13 давхар барилга барьсаныг ойлгохгүй байна.” гэлээ
Нийслэлийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  иргэн Л.Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс НМХГ-аас акт тогтоож, нийслэлийн Захиргааны шүүхээс шийдвэр гарчихсан байхад танай компани Нийслэлийн МХГ-аас ямар замаар зөвшөөрөл авсан талаар тайлбар өгөхийг хүссэн ч иргэн Л.Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой хариу өгч чадаагүй. Ингээд нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл барилгын ажил хийхийг хориглоно гэж тодорхой заасан байхад холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч дур мэдэн барилгын ажлыг үргэлжлүүлсэнийг яаралтай таслан зогсоох.  Зөвшөөрөл олгосон улсын байцаагч, ус, дулаанаар хангасан албан хаагчдад захиргааны хариуцлага тооцох хэрэгтэй ” гэж үзлээ.
 Энэ үеэр оршин суугчдын төлөөллүүдийн байр суурийг сонссон бөгөөд нийслэлийн Засаг дарга “ Эрх мэдэлтэй, хөрөнгөтэй нь иргэдийг дээрэлхэж, илт хууль зөрчсөн ийм үйлдэл хийж байхад барилга барих зөвшөөрөл олгож, дулаан цахилгаанаар хангасан нь дэндүү хэтэрсэн хэрэг. Барилгын ямар ч норм, стандартыг хангаагүй. Хэн ч очоод харахад хэдэн орон сууцны дунд хэсэгхэн газарт 13 давхар барилга барьчихсан байгаа нь энэ хотод хууль дүрэм гэж байхгүй байсныг харуулж байна. Одоо ийм зүйл байж болохгүй. Шүүхийн шийдвэр эцэслэж гарах хүртэл барилгын ажлыг зогсоож, зөвшөөрөл олгосон болон хууль бус үйлдэл хийсэн холбогдох хүмүүст хариуцлага тооц” гэж үүрэг болголоо.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (203.194.115.60)
    1 surguuli urd 4 bairnii dund 2 ixer 17 davxar barigdaj bga, odoo bairnii urd mashin tugjirdeg getel tom baishin barigdaxaar bid gertee yavgan ch orj chadaxgyi bolno Xotiin Dargaa! MAKC Ganbaataraa boluilaach.
    2013 оны 09 сарын 06 | Хариулах
  • ? (202.55.191.35)
    Дүнжингарав юу болсон бэ Батүүл даргаа?????????????
    2013 оны 09 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    18 цаг 2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 27 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    18 цаг 29 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 32 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    20 цаг 10 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    20 цаг 26 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 47 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 50 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 51 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    22 цаг 1 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 55 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    23 цаг 14 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 59 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК