Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн амжилтын буухиаг үргэлжлүүлсэн монгол бүсгүйчүүд

2013-9-05
0
ЖИРГЭХ
    Орчин үеийн монгол залуусын мэдлэг оюун ухаан, авьяас чадвар, эрч хүч дэлхийн түвшинд гарчээ. Үүнийг батлах хэд хэдэн амжилт өнгөрсөн өдрүүдэд гарсан юм. Үнэхээр сүүлийн хэдэн жилд салбар бүрт монголчууд дэлхийд оюуны цараагаараа гайхуулж байна.
    Орчин үеийн монгол залуусын мэдлэг оюун ухаан, авьяас чадвар, эрч хүч дэлхийн түвшинд гарчээ. Үүнийг батлах хэд хэдэн амжилт өнгөрсөн өдрүүдэд гарсан юм. Үнэхээр сүүлийн хэдэн жилд салбар бүрт монголчууд дэлхийд оюуны цараагаараа гайхуулж байна.

Өчигдөр л гэхэд Гиннесийн дээд амжилтыг тогтоосон Э.Цацрал хэмээх монгол охин дахин амжилтаа шинэчлэн тогтоосон баярт мэдээг дуулгалаа. Мөн малчны хотоос гаралтай М.Уранцэцэг охин жүдо бөхийн төрлөөр Монголын анхны дэлхийн аварга болж элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ. Хачирхалтай нь энэ удаад онцолж буй хүмүүс бүгд бүсгүйчүүд аж. Дэлхийд авъяас чадвар, ур ухаанаа гайхуулж, бахдам амжилтын буухиаг үргэлжлүүлсэн монгол бүсгүйчүүдийн тухай мэдээг хүргэе.

509766c60fef429bigГиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон Э.Цацрал    

Эрдэнэбилэгийн Цацрал хэмээх 24 настай монгол бүсгүй  “Биеийнхээ бүх жингээр шүдэн дээрээ хэр удаан зогсох вэ” гэх гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоогоод эх орондоо өчигдөр ирлээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр  сарын 9-нд Унгар улсад болсон тэмцээнд хоёр минут 34 секундээр амжилт тогтоогоод байсан юм. Харин өнгөрсөн долдугаар сарын 24-нд өөрийнхөө рекордыг дахин эвдэж дөрвөн минут 17 секундээр шинэчлэн тогтоолоо. Ингээд зогсохгүй амжилтаа дахин шинэчлэхээр  бэлтгэл хийж байгаа гэнэ. Тэрбээр уран нугаралтын төрлөөр тасралтгүй 20 жил хичээллэж, хатуу төмөр дээр уян налархай биеийн хөдөлгөөнөөр тив дэлхийг бишрүүлж яваа. Э.Цацрал 2011 онд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин н.Мажигсүрэнгийн удирдлага дор уран нугаралтаар хичээллэж, амжилт нь ахисаар ОХУ, Хятад, Франц зэрэг улсад болдог олон улсын А зэрэглэлийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон байна. Мөн Э.Цацрал бүсгүй Хятад, Парисын тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байсан бөгөөд Италийн циркийн хүндэт гишүүн, ховор жүжигчдийн нэг гэнэ. Түүнчлэн тэрбээр Монте Карлод болсон циркчдийн чуулганаас агаарын үзүүлбэрээр хүрэл медаль хүртэж, авьяас чадвараа Европ даяар үнэлүүлсэн байдаг.  Манай уран нугараачид шүдэн дээрээ тогтох үзүүлбэрийг дээд тал нь 50 секундын турш хийдэг гэнэ. Гэвч Э.Цацралын нөр их хөдөлмөр тус үзүүлбэрийн боломжит хугацааг даруй дөрөв дахин уртасгажээ.



509766c60fef429bigДартсын дэлхийн цомын аваргаар монгол эмэгтэй тодров

 БНХАУ-ын Шанхай хотноо болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай 11 тамирчин амжилттай оролцлоо. Тодруулбал тус тэмцээний дээд лигийн эмэгтэй ганцаарчилсан төрөлд Д.Эрдэнэчимэг тэргүүлж, Дэлхийн цом гардсан юм.

Өнгөрсөн жил энэ тэмцээнээс Д.Эрдэнэчимэг хүрэл цом хүртэж байсан нь өнгөрсөн дөрвөн жилийн түүхэн дэх хамгийн том амжилт юм.




уранцэцэгСупер амжилтын эзэн М.Уранцэцэг

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд супер амжилт гаргасан эмэгтэй бол Мөнхбатын Уранцэцэг юм. Өнөөдөр өглөө эх орондоо ирсэн тэрээр “Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үг байдаг. Хичээсний эцэст амжилтад хүрлээ. Дэлхийн аварга болсондоо одоо ч итгэхгүй” байна хэмээн ярьжээ.

Хамгийн хөнгөн жин болох 48 кг-д барилддаг тэрээр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас гаралтай жирийн нэг айлын охин. Сая  Бразилд болж өнгөрсөн насанд хүрэгчдийн ДАШТ-нд тэрбээр 48 кг-ын жинд алтан медаль авснаар Монголын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй дэлхийн аварга жүдочин болж чадлаа. Тэрбээр энэ тэмцээний В хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украйны жүдоч Марина Кротыг цэвэр, дараагийн барилдаандаа Колумбын Эблин Лукумиг мөн цэвэр, улмаар Кубын тамирчин Мария Селия Лабордег дахин цэвэр ялснаар хэсгийн аварга болсон. Дараагийн барилдаанаа  Бразилийн жүдоч Сара Менезестэй хийж, олимпийн аварга тамирчныг нутгийнх нь дэвжээнд сөхрүүлснээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авсан юм. Харин аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр ялсан юм.


509766c60fef429bigЯзгуур урлагийн дэлхийн аварга хамтлагтай боллоо

 Наймдугаар сарын 23-31-нд Болгар улсын Нессебар хотноо зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон "Домог" хамтлагийн уран бүтээлчид тэмцээний Гран при шагналыг хүртэн дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн боллоо.

"Домог" хамтлагийнхан дангаараа дан хөгжмийн төрөлд өрсөлдөн дэлхийн аваргын болзол ханган  эртний Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Орфюзийн дүрс бүхий алтан цомыг гардав. Харин тэмцээнд үзүүлсэн зургаан удаагийн тоглолтыг найруулан тавьсан төрийн шагналт Д.Сосорбарамд Дэлхийн язгуур урлагийн академиас маэстро цол олгохоор шийдвэрлэжээ. Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци, Ардын урлагийн наадмуудын Европын ассоциаци, Дэлхийн язгуур урлагийн академиас ЮНЕСКО-гийн дэмжлэг дор зохион байгуулсан байна.


509766c60fef429bigОюуны спортоор дэлхийн дээд амжилтыг тогтоосон Б.Намуунтуул

17 настай монгол охин ой тогтоолтын спортын дэлхийн рекордыг эвдсэн мэдээ бас л өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээ байлаа. “Эрдэм төгс” бүрэн дунд сургуулийн сурагч Б.Намуунтуул саяхан болсон Монголын ой тогтоолтын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 4478 оноо авч тэргүүлснээр дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна.

Б.Намуунтуул охин энэ онд л гэхэд ой тогтоолтын спортоор 12 медаль авсан амжилттай яваа бөгөөд ирэх есдүгээр сард Хонконгийн нээлттэй тэмцээнд орохоор бэлдэж байгаа аж. Хэрэв энэхүү тэмцээнд амжилттай оролцвол арванхоёрдугаар сард болох Дэлхийн аваргад оролцох юм байна. Монгол Улсын Их Сургуульд Олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж буй тэрээр сонирхолоо хөгжүүлсэнээр энэ амжилтын эзэн болсон юм.  Оюуны спорт тэр дундаа ой тогтоолтын төрлөөр зургаан сар хичээллээд дэлхийн рекордыг тогтооно гэдэг авьяас хүч шаардсан ажил. Түүний хичээллэж байгаа "Оюуны спорт" ихээхэн хатуу дүрэмтэй. Тухайлбал нэг хүснэгтэн дотор өрөөстэй байгаа олон тоонуудыг бүгдийг нь зөв таавал 40 оноо, нэгийг алдвал 20 оноо, хоёрыг алдвал оноо авахгүй дүрэм үйлчилдэг. Оюуны спорт олон төрөл байдгаас Б.Оюунтуул охин зөвхөн ой тогтоолтын төрлөөр хичээллэдэг. Анх ах нь "Оюуны спорт"-оор хичээллэх саналыг тавьжээ. Энэ хугацаанд ой тогтоолтын үндэсний аваргад 10 төрлөөр оюун ухаанаа өрсөлдүүлэн тоглож хоёртын тооллоор 360 оноотой байсан Энэтхэг охины амжилтыг 565 оноогоор шинэчилж мөн 15 минутын тооны марафон төрөлд 395 байсан оноог 580 болгож рекорд тогтоосон юм. Тэрээр одоо тив, дэлхийд нэрээ дуурсгасан сайн тамирчин болохыг зорьж явна. Одоо Б.Намуунтуул охин рекорд тогтоосон нийлбэр оноогоор нас харгалзахгүй, дэлхийд чансаагаараа 52-т бичигдэж байна.Түүний өөр нэг хобби бол зурагтай ном унших, мөн хүүхэлдэйн кино үзэх сонирхолтой гэсэн. Амрах хөгжилдөх гэдэг үүднээсээ хүүхэлдэйн кино үзэж алжаал ядаргаагаа тайлдаг гэнэ. Оюуны спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн нь ихээхэн дэмждэг аж. Б.Намуунтуул охины аав нь Мэргэжлийн хяналтын газрын байцаагч хийдэг бол ээж нь МИАТ компанийн хангамжийн хэлтэст ажилладаг. Охиноо хэрэгцээтэй байгаа бүхий л зүйл дээр нь тусалж дэмжиж ажилладаг нь амжилт гаргахад ихээхэн нөлөөлдөг аж. Удахгүй оролцох гэж байгаа олон улсын тэмцээнд оролцох зардал нь гурван сая төгрөг. Зардлын 50 хувийг "Оюуны спорт"-ын төвөөс гаргаж байгаа бол үлдсэнийг гэр бүлийн зүгээс гаргаж байгаа юм байна. Намуунтуул охины зүгээс зөвхөн бэлтгэлээ сайн хийж амжилт гаргахад л анхаарлаа төвлөрүүлэх гэнэ.
24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (31.203.236.83)
    Saikhan yum be, manai emegteichuud. AMJILT
    2013 оны 09 сарын 06 | Хариулах
  • ZOCHIN (203.194.115.117)
    BAYAR HURGII. DELHIID DANSTAI MONGOL EMEGTEICHUUDEEREE BAHARHAJ BNA
    2013 оны 09 сарын 05 | Хариулах
  • GENIUS (103.11.195.176)
    AMJILT
    2013 оны 09 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    18 цаг 2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 27 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    18 цаг 29 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 32 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    20 цаг 10 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    20 цаг 26 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 47 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 50 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 51 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    22 цаг 1 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 55 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    23 цаг 14 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК