“Нэг л таньдаг хүн байх чинь. Хэн билээ?” гэмээр олон удаа зурагтаар
харсан энэ эрэгтэй нэгэн цагт алдарт "Нохойн орон" киногоороо шуугиулж
явлаа. Монголын урлагт "Бодлын хулгайч", "Ларьдма" зэрэг олон өвөрмөц
киногоороо танигдаж яваа Доржхандын Төрмөнх гэж бэ? Фото зургаар намтрыг
нь өгүүлдэг “Facelook” булангаараа түүнийг тодорхойлох гэж хамтдаа
оролдъё.
“Нэг л таньдаг хүн байх чинь. Хэн билээ?” гэмээр олон удаа зурагтаар харсан энэ эрэгтэй нэгэн цагт алдарт "Нохойн орон" киногоороо шуугиулж явлаа. Монголын кино урлагт "Бодлын хулгайч", "Ларьдма" зэрэг олон өвөрмөц киногоороо танигдаж яваа Доржхандын Төрмөнх гэж бэ? Фото зургаар намтрыг нь өгүүлдэг “Facelook” булангаараа түүнийг тодорхойлох гэж хамтдаа оролдъё.



Ээж. Сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнх ээжийнхээ өвөр дээр. /Баруун гар нэгдүгээрт/ Энэ жил 53 нас хүрч буй тэрээр 50 жилийн өмнө энэ зургийг авахуулж байжээ.


Имиж. Мөр хүрсэн урт үс, газар шүргэсэн цагаан өмд. Тухайн үеийн залуусын л мода юм даа.

Аав. Эмэгтэйн мөрөн дээр тохойлдсон залуу бол Төрмөнхийн аав Доржханд. Түүнийг аавтайгаа илүү адилхан гэдэг.




Одоо өөрөө аав. Д.Төрмөнх гурван хүүхэдтэй. Цагаан сараар аав дээрээ ирж золгосон хүүхдүүд. Улаанбаатарт гэртээ.


Хань. Эхнэр, нөхөр хоёул сэтгүүлч мэргэжилтэй. Хэдий хоёрдахь амьдрал ч тэрээр амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Эхнэр нь түүний зохиол бүтээлийн хамгийн анхны уншигч нь бөгөөд шудрага шүүмжлэгч, сайн редактор болдог байна.


Найзууд. Дүрслэх урлагийн дунд сургуулийн ангийн найзуудад үсээ ургуулж, чарлстон бүжиглэж явсан сайхан дурсамж бий. Гэхдээ телевизийн урлаг түүний сэтгэлийг уран зургаас илүү татаж чадсэн гэдэг. Харин энэ зурган дээр Д.Төрмөнх 30 гаруй жил найзалсан зураач найзтайгаа байна. Зураач
хүний "өөр" сэтгэлгээ, ижил хүсэл зорилго нь тэднийг өнөөдрийг хүртэл найзлах үндэс болжээ.



МҮОНТ. Тэрээр 1989 оноос хойш телевизийн салбарт ажилласан чөлөөт уран бүтээлч хүн. Д.Төрмөнх МҮОНТ-ийн сэтгүүлчээр ажиллаж байхдаа олон сайн нэвтрүүлгүүдийг хийсэн гэж үеийн найзууд нь ярьдаг. Хожим "TV9" телевизийн "ТВ лоунж“, “Дотно сэдэв” ток шоу, “Фэйс оф монголиа” гэсэн нэвтрүүлгүүдийн төслийн продюсерээр ажиллаж байв.

Цэнэг. Дуулиант “Нохойн орон” нэвтрүүлэг, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, Тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулсан "Богд хааны үр сад", Ми 8-ын ослын тухай "Эх орны тушаал", Бельгийн вант улсын найруулагч Петер Бросенстэй хамтран бүтээсэн "Талын хот" зэрэг баримтат киног тэр бүтээжээ. Түүний "Талын хот" кино Ёорис Айвенсын шагнал хүртсэн юм. Мөн "Нохойн орон" кино нь дэлхийн 64 кино наадмаас 23 тэргүүн дэд шагнал хүртсэн билээ. Тэр энэ бүх уран бүтээлээрээ гадны киночдын анхаарлыг Монгол руу хандуулж чадсан зохиолч гэдэг. Түүний "Нохойн орон" кино одоо ч мөнгө дагуулдаг гэж хүмүүс ярьдаг.


Oliver Stone. Холливүүдийн нэрт найруулагч Oliver stone "Александар" киногоо хийж дуусаад амарч явахдаа Монголд иржээ. Тэрээр Д.Төрмөнхтэй хамт хоол идээд маргааш нь "Чингис" буудлын өмнө энэ зургийг авахуулсан байна. Д.Төрмөнх түүнээс Чингис хаанаар кино хийх бодолтой юм биш биз гэж асуухад "Үгүй" гэж хариулсан гэнэ лээ.


Алдарт дуучин Лу Ридтэй "Carlo Var" кино фиставаль дээр уулзах үеэр. Цаана нь Лу Ридийн хамгаалагч Д.Төрмөнхийг анхааралтай ажиглана.

Шинэ жил. Эрвээхэй зангиатай ёслолын хослол зохисон гэж ванлий.

Гадны киночдоос сурах юм их учир тэдэнтэй байнга санал бодол солилцох нь их чухал. Карло варийн кино наадмын үеэр.


Шинэ жил. Эрвээхэй зангиатай ёслолын хослол зохисон гэж ванлий.

Гадны киночдоос сурах юм их учир тэдэнтэй байнга санал бодол солилцох нь их чухал. Карло варийн кино наадмын үеэр.

Ларьдма. Үзэгчдийн дунд нилээн хүлээлт үүсгэсэн Ларьдма киноныхоо нээлтийн үеэр. Түүний зохиолыг нь бичсэн "Ларьдма" кино хүмүүсийн дунд талархал магтаалыг хүлээхийн зэрэгцээ шүүмжлэлийг ч бас дагуулаад байгаа.

Гал тогоо. Яг ингээд гал тогоо хавьдаа эргэлдээд зохиолоо бичих нь түүний хамгийн сайхан амралтуудын нэг.




Гал тогоо. Яг ингээд гал тогоо хавьдаа эргэлдээд зохиолоо бичих нь түүний хамгийн сайхан амралтуудын нэг.



Буддист. Түүнийг ойрноос бясалгалаар тун идэхвтэй хичээллэх болсон гэж дууллаа. Тэрээр энэ талаараа "Хүмүүс надаас “Бясалгал хийгээд юу олж авдаг юм бэ?” гэж асуудаг. Би “Юу ч олж авдаггүй. Харин их юм алддаг” гэдэг. Юугаа алддаг юм бэ гэдэг. Би уур уцаар, шунал, хувиа бодох, өөрийгөө лаг гэх бодлоо алдсаар байна. Яаруу зан алга болж байна. Атаархуу зан бараг алга болсон. Их олон юм аа алдсан. Цаашдаа ч алдсаар л байх байх. Ер нь их юмаа алдаж байгаа…" гэж ярьсан юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (12)