мөнгө угаасан баримт нь илэрсэн гэх МИАТ-ын гүйцэтгэх захирал асан
Ц.Орхон ч бас түүний томилсон хүн юм. Энэ хэрэгт холбогдсон Р.Бат-Эрдэнэ
гэх зэрэг хүмүүсийг мөн л С.Баярын заавраар томилсон гэдэг.

Ерөнхийлөгчийн сонгууль ойртож намууд битүүхэндээ бэлдэж байх зуур МАН-ын хувьд нэр дэвшүүлэх лидерийн эрэлд гараад байгаа. УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн хэлснээр "УИХ-д суудалтай намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ.
Харамсалтай нь массаас үнэлгээ авах лидер алга. Лидерүүд нь хэрэлдсээр
байгаад намаа жижигрүүлчихсэн" аж. Тиймээс жирийн сонгогчид тэр дундаа залуучууд нь одоо байгаа намын дарга нартаа тэр болгон итгэл хүлээлгэхгүй байгаа бололтой. Харин залуусын дэмжлэгийг авах магадлалтай нэг хүн нь С.Баяр. Гэсэн ч тэрбээр намынхаа ажилд ч оролцохгүй, сүүлийн жил гаран хугацаанд биеэ эмчлүүлж тойлсоор яваа билээ. Тэр хойгуур нь МАН-ынхан олон хэцүү асуудалтай тулгарлаа, тулгарч ч байна. Тухайлбал сүүлийн үед МАН-ын Засгийн газрын үед томилогдсон дарга нар нь авлигал, мөнгө шамшигдуулсан, идэж уусан хэрэгт нэр нь холбогдож эхлээд удлаа. Ялангуяа нэгэн цагт С.Баярын гэх тодотголтой явж, түүний татаасаар гарч ирсэн хүмүүсийн хэрэг илэрч эхлээд байна. Ашигт малтмалын газрын дарга асан Ц.Батхуяг бол С.Баярын гарын хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэднэ. "Саутгоби ресурс" зэрэг компанид лиценз дамлаж зарсан гэх түүний хэрэг нэг хэсэг шуугиулсан. Түүнтэй холбоотойгоор ерөнхий сайд асан С.Баярыг ч бас АТГ шалгахаар болсон тухай мэдээлэл гарч байлаа. Одоохондоо намжаад байгаа ч С.Баярыг Монголдоо ирвэл энэ хэргийг сэргээн шалгаж магадгүй гэж эх сурвалж мэдээлж байна.
Тэгвэл хамгийн сүүлд олон сая долларын хэрэгт холбогдож, мөнгө угаасан баримт нь илэрсэн гэх МИАТ-ын гүйцэтгэх захирал асан Ц.Орхон ч бас түүний томилсон хүн юм. Энэ хэрэгт холбогдсон Р.Бат-Эрдэнэ гэх зэрэг хүмүүсийг мөн л С.Баярын заавраар томилсон гэдэг. Ер нь МИАТ бол аль ч Засгийн газрын хувьд хамгийн амт шимттэй бялууны хэрчим байсаар ирсэн. Үүнийг мэдэх улс төрчид өөрийн хүмүүсээ тавих гэж өрсөлддөг нь ёс болсон. С.Баяр ч гэсэн энэ зарчмаар эрх мэдэлтэй байгаа дээрээ өөрийн хүнээ МИАТ-д оруулаад авсан ч тэр нь эцсийн дүндээ мөнгө угаасан гэх том хэрэг өдүүлсэн бололтой. С.Баярын үед томилогдсон хүмүүсийн МАН-ын Засгийн газрын үед илрээгүй цөөнгүй асуудал өнөөдөр сөхөгдөж эхэллээ. Харин эрхэм С.Баяр юу бодож яваа бол? Сурагч нь амжилт гаргасан бол багшийн нэр нь дуулдаж байдаг шиг гараас нь татаж улс төр, төрийн албанд оруулсан хүмүүс нь нэг нэгээрээ "аав"-ын хаалга татаж, түүний нэрийг гаргаж байгааг юу гэж дүгнэж суугаа бол?
24tsag.mn
Сэтгэгдэл (29)