
Тиймээс тус тасаг ачааллаа даахгүйн улмаас нэг орон дээр хоёр эхийг нярайтай нь хамт хэвтүүлж байжээ. Өөрөөр хэлбэл нэг орон дээр хоёр эх, хоёр хүүхэд гээд нийтдээ дөрвөн хүн хэвтэж байсан аж. Ийнхүү шахцалдан унтаж байсан эхийн нярай хөхөндөө дарагдаж нас барсан байна.
Бүсгүй 27 настай, сая төрсөн нярай нь түүний дөрөв дэх хүүхэд байжээ. Урьд өдөр /өнгөрсөн бямба гариг/-ийнх нь оройхон амаржсан эх үүрээр хүүхдээ хөхүүлж байгаад хэсэг зуур унтчихсан байна. Хүүхэд нь амьсгал хураасныг мэдээд цочирдож, балмагдсан ээж сувилагчид ханджээ. Тухайн өдөр төрсний дараах тасгийн гурван ч орон дээр эх, хүүхэд нийлсэн тус бүр дөрвөн хүн хэвтэж байсныг эх сурвалж хэлж байгаа юм.
Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийж, гэрэл зургаар баримтжуулсны эцэст хавтаст хэрэг үүсгэсэн байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (44)