Сүүлийн үед дуучин Б.Амархүүгийн хайрыг татсан бүсгүй хэмээн нэрлэгдэх болсон “Шилмэл загвар” агентлагийн гэрээт загвар өмсөгч О.Ариунзулын 24 баримтыг дэлгэж байна.
1. Тэрээр 1992 онд Дорнод аймагт төрсөн. Найз залуу болох дуучин Б.Амархүүгээс таван насаар дүү юм.
2. Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийг 2010 онд төгссөн.
3. Одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн банкны эдийн засгийн 3-р курст суралцдаг.
4. Үүний зэргэцээ “Шилмэл загварын ордон”-ы гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг ажээ. Тус агентлагт 3 дахь жилдээ ажиллаж байгаа.
5. Ер нь охидууд багаасаа гоо зүйн мэдрэмжтэй, мисс болох юмсан гэсэн мөрөөдөлтэй байдаг. Түүний хувьд ч бас адил. Тэрбээр MCS компаний “Хүслийн ундаа”-ны рекламанд тоглож олонд танигдсан.

6. Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлж, Аймгийн Үнсгэлжин тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч” болж байсан.
7. Тэр үед 13 настай байсан жаахан охин шилдэг загвар өмсөгч болчихоод “Хаврын гоёл” наадамд оролцох эрхийн бичгээр шагнуулж байжээ.
8. Энэхүү тэмцээний шүүгчид нь Шилмэлийн багш нар байсан гэдэг. Тэрбээр загварынхаа гарааг “Шилмэл загвар”-ын агентлагт заалгаад, 14 настайдаа хотод “Хаврын гоёл” наадамд оролцож байсан.
9. Загвар өмсөгч байна гэдэг: “Загвар өмсөгч хүн нэг талаараа хүмүүст их амархан юм шиг харагдаж байгаа боловч нөгөө талаараа маш их хариуцлагатай ажил гэж миний хувьд боддог. Яагаад гэхээр тэр хүн маш тэвчээртэй, тэсвэртэй байх ёстой. Загвар өмсөж байна гэдэг маань загвар зохион бүтээгчийн маш их хөдөлмөр зарцуулсан хувцсыг өмсөж байгаа болохоор гоё амилуулж, өмссөн хувцасныхаа бүх талууд болон онцлог шинжүүдийг харуулж, наад зах нь хувцастай гоё харьцдаг байх хэрэгтэй. Мөн алхааны техник, биеэ авч яваа байдал гээд бүх юмаараа төгс байж мэргэжлийн загвар өмсөгч болно” гэжээ.
10. Мөн 2008 оны аймгийн шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ.
11. Ингээд 2010 онд Монгол Туургатны хувцас загварын наадмын “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч” болсон.
12. Харин 2011 оны “ГОЁЛ” наадмаар “Грундинг” брэндийн нүүр царай, 8-р сард нь Өмнөд Хятадад зохиогдсон Олон улсын супер модель шалгаруулах тэмцээнээс “Азийн топ модель” өргөмжлөлийг хүртсэн.
13. Өнгөрсөн онд Монгол Туургатны Гоо Бүсгүй шалгаруулах тэмцээний ТОП 10 моделийн нэг зэрэг олон шагнал өргөмжлөлийг хүртсэн байна.
14. Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг “Азийн супер модель” тэмцээнд амжилттай оролцох болсон нь багаар ажиллахын гайхамшгийг үзүүлж чадсантай бүрэн холбоотой. “Азийн топ модель” хэмээх хүндтэй шагналыг хүртээд ирсэн “Шилмэл загвар” компаний гурван загвар өмсөгч байдаг. Эд нар бол Т.Туяамаа, О.Ариунзул, Б.Номин-Эрдэнэ нар юм.

15. Энэ тэмцээнд моделиудаа оролцуулахын тулд “Нью модель” гэсэн тэмцээнийг ” Шилмэл загвар” урьдчилж реалити хэлбэрээр зохион байгуулсан аж. Тус тэмцээн 3 сар үргэлжилж ялагч нь “Азийн супер модель”-д явах эрхээр шагнагджээ. Харамсалтай нь ялагч нь О.Ариунзул байгаагүй. Гэсэнч шамтралгүй 1 жил гаруйн хугацаанд тэмцээндээ бэлдээд оролцохоор явсан байна.
16. Азийн топ модель гэх эрхэм хүндтэй шагналыг авахад Хятадын моделиуд маш хүчтэй өрсөлдөгч байсан гэдэг. Тэд бол Хятадын 5 мужаас шалгарч, маш олон дамжлагыг давсан өндөр нам, царай зүс адилхан 5 модель байсан аж.
17. О.Ариунзул шагналаа авч байх яг тэр мөчид нулимс гараад яг уйлах гээд байжээ. Тэгснээ захиралынхаа хэлсэн “Тайзны соёл гэж бий. Уйлж болохгүй шүү” гэдгийг санаад биеэ барьсан гэнэ.
18. Түүний 10 жилийн дараах өөрийгөө төсөөлсөн мөрөөдөл: Би 10 жилийн дараа маш их боловсролтой байна. Тэрний төлөө зүтгэнэ. Загварын чиглэлээр дэлхийд алдартай модель болно гэж бодож байна.
19. Тэрбээр топ моделиудаасаа үлгэр жишээ авдаг. Тэр дундаа Топ модель Уянгаа эгчээсээ үлгэр дуурайлал авдаг гэнэ шүү. “Монголоос анх удаа азийн топ моделид оролцоод 1-р байрыг авч байсан. Маш амжилттай явж байгаа ухаалаг хүн” гэж өөрийнхөөрөө дүгнэжээ.
20. Ариунзулын хувьд ухаантай, буурь суурьтай, эр хүн шиг л ер нь гүндүүгүй, хээгүй залуус таалагддаг гэнэ. Тэгэхээр түүний таалалд нийцэж байхыг бодоход Б.Амархүү буурь суурьтай, гүндүүгүй залуу биз ээ.
21. Ер нь түүнд гадны орны хүүхэн шиг хувцасладаг, эмэгтэйлэг залуучуудаас илүү монгол харчууд таалагддаг гэдгээ ам бардам хэлдэг.
22. Тэрбээр гадаад руу тэмцээн уралдаанд явбал тэндээсээ хувцаа авчихна. Харин Монголдоо байх үедээ хороололын дэлгүүрүүд хэсдэг. Мөн брэнд хөөцөлдөх дургүй.

23. Охидууддаа хандаж: Охидууд маань зорилгодоо үнэнч байгаад бас сэтгэлээрээ хандаж байвал тухайн хүнд амжилт авчирдаг учраас аливаа зүйлд сэтгэлээсээ хандаасай гэж хүсч байна. Аав ээждээ бас төрүүлж өсгөсөнд баярлалаа гэж хэлье.
24. Эцэст нь гэж хэлэхэд дуучин Б.Амархүү, О.Ариунзул хоёр хамтран амьдардаг болсон гэнэ лээ.
Д.Ундрах /24tsag.mn/

Сэтгэгдэл (51)