
Байгаль
орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд
Ц.Оюунгэрэл, Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбоо,
Нийслэлийн захирагчийн ажлын алба хамтран СТӨ-нд энэ сарын 10-ны
өдрийн 09.00-17.00 цагийн хооронд “Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр
эрхлэгчдийн эрүүл ахуй, эрх зүйн орчин ба хот, хээрийн хогийн савны
шинэчлэл” сэдэвт чуулганыг зохион байгуулахаар болжээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбоо, Нийслэлийн захирагчийн ажлын алба хамтран СТӨ-нд энэ сарын 10-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд “Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн эрүүл ахуй, эрх зүйн орчин ба хот, хээрийн хогийн савны шинэчлэл” сэдэвт чуулганыг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү чуулганы гол зорилго нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялган ангилан багасгадаг, байгаль орчинд хамгийн ээлтэй ажил үйлчилгээ явуулдаг хоёрдогч түүхий эд цуглуулагч болон хөдөлмөр эрхэлэгчдийг нэг дор урин, хот хээрийн хогийн савны шинэчлэлийн талаар тэдний санал бодлыг сонсон, тэдний нийгэмшүүлэх, эрүүл ахуй, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.
Тус чуулган Нийслэл, орон нутгийн хог хаягдал, хогийн савний өнөөгийн байдал, Хот хээрийн хогийн савны байршил, загвар, Хогийн сав ба иргэдийн зан үйл, Хогийн савны ач холбогдол ба хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах нь, Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн орчин гэсэн таван хэсгээс бүрдэж холбогдох сэдвийн дор илтгэл, танилцуулга, асуулт хариулт, хэлэлцүүлэг болох юм байна.
Д.Идэр