Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр 09:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Хайлааст, Монгол газар, Баянхошуу, 1-р хороолол орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 204-388 гэж заасан бол Нисэх, Бөхийн өргөө, 100 айл, Ургах наран, Мишээл экспо, Яармаг, Налайх, агаарын бохирдол бага буюу 155-197 гэж заажээ.
Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. "Их бохирдолтой" үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай.