Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлсэнтэй холбоотойгоор чадлын дутагдлаас шалтгаалсан цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас өнгөрөгч сарын 25-ны өдрөөс хойш хийгээгүй байна.
Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр “ДЦС 2” ТӨХК-аас 6 кВ-ын Цамхаг агаарын шугамд гэмтэл гарч тасарсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “ДЦС 2” ТӨХК-ийн баруун хойд хэсэг орчмын нийт 518 айл өрх, 137 аж ахуйн нэгж нийт 655 хэрэглэгч 14:20–15:34 цагийн хооронд цахилгаан эрчим хүчээр түр тасалдсаныг УБЦТС ТӨХК-аас шуурхай арга хэмжээ авч, цахилгаан хангамжийг хэвийн болгосон байна.
Энэ шалтгаантай холбоотойгоор бусад байршилд зарим хэвлэл мэдээллийн сайтад мэдээлснээр Баянгол дүүргийн 20, Сонгинохайрхайн дүүргийн 5, 6, 17, 18, 19, 24, 32 дугаар хороог хамарсан томоохон тасралт гараагүй тухай мэдээллээ.
Сэтгэгдэл (1)