E-Mongolia цахим системээр "Донор болох хүсэлт" илгээдэг болоод гурван саруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол Улсын иргэн гэнэтийн осол болон тархинд цус харваж тархины үхэлд орсон тохиолдолд эд, эрхтэнээ хандивлах хүсэлтийг 1500 гаруй хүн илгээсэн байна. Ташрамд, 21 болон түүнээс дээш насны иргэн донорын хүсэлт илгээх боломжтой юм.